Математикийн Сургуулийн Математикийн салбараас “Оюутны мэдлэгийг үнэлэх, дүгнэх ажлыг сайжруулах боломжууд” сэдэвт семинарыг 2010 оны 4-р сарын 21-нд зохион явуулахаар төлөвлөж байна.
Энэ семинараар өнөөгийн сургалтанд, суралцагчдын мэдлэгийг үнэлж, дүгнэж байгаа аргуудыг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажлууд цаашид тавих зорилтыг хэлэлцэнэ.
Хүндэт профессор, багш, оюутан та бүгдийг Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд Математикийн Сургуулийн Математикийн салбараас үзүүлж байгаа үйлчилгээний талаарх санал хүсэлтээ семинарт идэвхитэй оролцож илэрхийлэхийг урьж байна.
Мөн Та сургууль дээрээ, дээрх чиглэлээр хийгдэж байгаа ажлынхаа тухай семинарт оролцож 5-10 минутын мэдээлэл хийвэл бид гүнээ талархах болно.
Та санал хүсэлтээ доорхи хаягаар ирүүлж болно.
buyad@must.edu.mn, tsdnbr@must.edu.mn
Та бүхнийг хүндэтгэсэн Математикийн Сургуулийн
Математикийн салбарын хамт олон
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв