Азийн орнуудад нэгэн зэрэг явагддаг, Япон улсын цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөгдсөн япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох J.TEST–ийн Монгол дахь албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох ШУТИС-ийн харъяа J.TEST–ийн төвд ээлжит 90 дахь удаагийн J.TEST–ийн шалгалтын бүртгэл явагдаж байна.
Бүртгүүлэхэд шаардагдах зүйлс:
♦ 18-аас дээш насны хүмүүс: иргэний үнэмлэхний эх хувь болон иргэний үнэмлэхний зөвхөн зурагтай талыг хоёр хувилаад авч ирэх
♦ 17-оос доош насны хүүхдүүд: төрсний гэрчилгээ эсвэл сурагчийн үнэмлэх төрсний гэрчилгээгээ хоёр хувь хувилаад, эх хувьтай нь авч ирэх
Бүртгэл явагдах хугацаа: 2010 оны 03-р сарын 29-нөөс 4-р сарын 16-ны өдөр хүртэл
Бүртгэх цаг: Ажлын өдрүүдэд 09:30- 18:00 /Бямба, нямд амарна/
Бүртгэл явагдах газар: ШУТИС, Япон судлалын профессорын баг /1-324/
Хаяг: УБ хот, СБД Бага тойруу 8-р хороо
Утас: 976-11-324590-2112, 325582
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв