Тэтгэлэгт хөтөлбөр зарлагч: “Энержи Ресурс” ХХК
Зорилго
Компаний нийгмийн хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.
Хамрах хүрээ
• Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудад инженерингийн мэргэжлээр суралцаж буй 3-р курсын оюутан /төгсөхийн өмнөх курсын оюутан/
• Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч оюутан нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:
o 3-р курс буюу төгсөхийн өмнөх курсийн оюутан байх
o Тухайн мэргэжлээр суралцсан жилийн үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 ба түүнээс дээш байх
o Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах үедээ өөр ямарваа нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Тэтгэлэгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо• Нийт 30 хүртэлх тооны оюутан сургалтын тэтгэлэг хүртэнэ.
o Эхний 10 хүртэлх оюутан суралцаж буй хугацаандаа сар бүр 50000 төгрөгийн тэтгэлэг болон үйлдвэрлэлийн дадлагыг 1 сарын хугацаатай Ухаа худаг төслийн талбайд хийх /үүнд онгоц, байр хоолны зардал багтана/
o 20 хүртэлх оюутан суралцаж буй хугацаандаа сар бүр 50000 төгрөгийн тэтгэлэг
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр үе шат: Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт.
Хоёрдугаар үе шат: Асуудал шийдэх чадварын тестийн шалгаруулалт.
Гуравдугаар үе шат: Эссэ бичих, ярилцлагын шалгаруулалт.
Бүрдүүлэх материал
- Анкет
- Цээж зураг
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Суралцсан жилийн дүнгийн хуулга /үнэлгээний голч дүнг тодорхой гаргасан байх/
Материал хүлээн авах хугацаа
2010 оны 3 сарын 1-ээс 3 сарын 19 хүртэл
Материал хүлээн авах хаяг
ШУТИС, Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв / Т байр – 306 / Утас: 11-324590-1045
www.jobs-student.edu.mn
М-Си-Эс Группын жил бүр зарлагддаг ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн ШУТИС дэх бүртгэл нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлтэй хамтран хийгдэх болно.