Эрчим хүчний үйлдвэрлэл ба экологи

Хүндэт ноён/хатагтай   …………………………

Таны амар амгаланг айлтгая.

Манай  ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургууль эх орондоо эрчим хүчний инженер техникийн мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ой 2010 онд болох юм. Ойг тохиолдуулан ДЦС-3 ТӨХК- тай хамтран  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

 

Хурлын нэр:                                “ Эрчим хүчний үйлдвэрлэл ба экологи ”

Хугацаа:                                       5-р сарын  27- 28, 2010 он. Улаанбаатар хот

Зохион байгуулагчид:          МУШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургууль   

                            Дулааны Цахилгаан Станц- 3 ТӨХК

Илтгэлийн заллага

Илтгэлийн нэрийг хүлээн авах хугацаа

 -2010 оны 3-р сарын 15 –нд дуусна

 Энэхүү хурал нь эрчим хүчний салбарийн эрдэмтэд, судлаачид болон инженер техникийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бага хурал болно.

 ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургууль 2010 онд эх орондоо эрчим хүчний инженер техникийн ажилтан бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд тус сургуулийг дүүргэсэн 5000 гаруй төгсөгчид Монгол орны нийгэм, эдийн засгийн бүх салбарт ялангуяа Эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж байна.

Монгол орон Эрчим хүчний салбараа шинэчлэж байгаа бөгөөд энэ салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, үнэ тарифыг чөлөөлөх болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэх, техникийн ба технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, энергийн шинэ эх үүсгүүрүүд, шинэ төрлийг эрчимтэй нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчин, эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлтийн менежментийг боловсронгуй болгох зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. 

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд бид уламжлалт хамтын ажиллагаатай гадаад, дотоодын эрчим хүчний салбарын байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран Олон улсын Эрдэм шинжилгээний Бага хурлыг 2010 оны 5-р сарын 27-28- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. 

Та бүхнийг энэ хуралд илтгэлээ ирүүлж идэвхтэй оролцоно гэдэгт гүнээ найдаж байна.

Хурлааар хэлэлцэх үндсэн асуудлууд:

 

Цахилгаан ба дулааны эрчим хүчний дамжуулалт ба хуваарилалт, эрчим хүчний системийн автоматжуулалт, эрчим хүчний шинэ төрлийн үүсгүүрүүд, байгаль орчин, эрчим хүчний менежмент болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх судалгаа шинжилгээ, онол практикийн үр дүнгүүдийг  хамаарна.
Хурал дараах техникийн салбар хуралдаануудтай байна. Үүнд:


Цахилгаан эрчим хүчний систем, цахилгаан дамжуулалт, түгээлт

Дулааны цахилгаан станц, дулаан дамжуулалт, түгээлт

Сэргээгдэх эрчим хүч

Эрчим хүчний менежмент ба хүрээлэн байгаа орчин

Компьютер, программчлал

 Илтгэлийн нэрийг өгөх  журам

Та илтгэлийнхээ нэрийг 2010 оны 3-р сарын 15-ны дотор Зохион Байгуулах хороонд электрон хэлбэрээр( диск) буюу sodnomd@must.edu.mn; sodnom_d@yahoo.com; oidov_zh@yahoo.com

хаягаар электрон шуудангаар ирүүлнэ үү!

 

Зохион байгуулах Хороо илтгэлийн бүрэн эхийг хэвлэсэн болон электрон байдлаар биеэр болон шуудангаар 2010 оны 4-р сарын 01- ны дотор хүлээн авч товхимолд оруулна. Хуралд тавигдах илтгэлүүдийг 2010 оны 5-р сарын 01- ны дотор албан ёсоор зарлана.

Илтгэлд тавигдах шаардлага:

1. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр монгол буюу англи хэлээр, дээр, доороосоо 2.0 см, зүүнээс 3 см, баруунаас  2.0 см зайтай New Times Roman фондоор 12 pp, Line: 1.5 бичсэн 6-8 хуудаснаас хэтрэхгүй байх;

2.Илтгэлийн бүтэц:

  • Илтгэлийн нэр (илтгэгчийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, ажлын хаяг, E-mail)
  • Хураангуй (товч аннотаци)
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Онол, арга зүй
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт
  • Ашигласан ном зохиол

Шуудангийн хаяг:

                        ШУТИС- ийн Эрчим Хүчний Инженерийн Сургууль

                        Шуудангийн хайрцаг: 46/ 1036

                        Улаанбаатар-46

                       

Бага хурлыг Зохион байгуулах Хороо:

Дарга – Док, проф.  Х.Энхжаргал, ЭХИС-ийн захирал

Дэд дарга – Н.Мягмарсүрэн, ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Ерөнхий нариийн бичгийн дарга- ШУ-ны док, проф. Д.Содномдорж, ЭХИС-ийн

                                                        Цахилгааны салбарын эрхлэгч

                                                        Зөвлөх инженер Б.Ганбаатар, ДЦС-3 ТӨХК-ийн ерөнхий

                                                       инженер

Гишүүд: Академич, ШУ-ны док, проф. С.Батмөнх, ЭХИС-ийн Дулааны салбарын

               эрхлэгч

               Док, проф. Ж.Цэен-Ойдов, ЭХИС-ийн ЭНБ-ийн дарга

              Док, дэд проф.Б.Сэргэлэн, ЭХИС-ийн цахилгаан хангамж, өндөр хүчдлийн багийн

              тэргүүлэх профессор

             Зөвлөх инженер С.Болдсайхан, ДЦС-3 ТӨХК-ийн инженер

             Магистр Ц.Батхуяг, ДЦС-3 ТӨХК-ийн инженер

 

Энэхүү захиаг хүлээн авсан талаар хариуг дараах хаягаар ирүүлбэл бид баярлах болно.

 

Хаяг:

Факс: 976-11-323579

Утас: 976-11-323579, 318151

E-mail: sodnomd@must.edu.mn; sodnom_d@yahoo.com; oidov_zh@yahoo.com

Мобиль:  976-99062174, 99041705

Дэлгэрэнгүй мэдээлэлийг дээрх хаягаар авч болно.