Европын холбооны Erasmus-Mundus төслийн үлдсэн хувиар

Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл нь Европын Австри, Герман, Финлянд, Испани, Итали, Португаль, Турк улсуудад суралцах, судалгаа хийх боломж олгохоор тэтгэлэгт  хөтөлбөр зарласан байна.

Төслийн консорциумын гишүүн Австрийн Инсбрукийн Их Сургууль, ХБНГУ-ын Дрездений ТИС, Финляндын Куопиогийн Их Сургууль, Испанийн Мурсиагийн Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, Португалийн Минхогийн Их Сургууль, Туркийн Атилимийн Их Сургуулиудын аль нэгэнд суралцахаар өргөдөл гаргах боломж нээгдэж байна. Одоогоор ШУТИС-ийн багш оюутнуудын хувьд суралцах хамгийн боломжтой байгаа сургуулиуд нь Испани, Португаль, Турк, Италийн их сургуулиуд болно.

Консорциумын зорилго нь Азийн их дээд сургуулиуд болон Европын их дээд сургуулиудын хооронд багш, оюутан , судлаач оюутан солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Үүнд:

  • ШУТИС -ийн оюутан, докторант, докторын дараах судлаач нарыг Европын сургуулиудтай солилцох

Өргөдөл гаргагчид зориулсан мэдээлэл:

Хэн өргөдөл гаргаж болох вэ?

  1. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн ШУТИС-ийн багш, оюутнууд хамрагдах боломжтой. / TARGET GROUP 1/
  2. Бакалаврын солилцоонд хамрагдах оюутнууд 2,3-р ангийн оюутнууд байна.
  3. Магистрын тэтгэлэгт хамрагдахын тулд бакалаврын зэрэг авсан байна.
  4. ШУТИС-д 3-аас дээш ажииласан багш нар докторантур болон докторын дараах сургалтанд хамрагдана.
  5. Гадаад хэлний мэдлэг:

-Англи хэлний IBT TOEFL -ийн оноо 90-ээс дээш байх шаардлагатай

-Англи хэлтэй болон герман , испани, турк, португаль, итали хэлтэй бол   

  суралцсан сургуулийн диплом, сертификаттай байх

-Англи хэлний түвшинг тестээр шалгаж утсаар интервью өгүүлнэ.

Хэзээ өргөдөл гаргаж болох вэ?

2009.11.15 хүртэл өргөдөл хүлээж авна.

Суралцах өргөдөл батлагдсан тохиолдолд хэзээнээс Европын сургуулиуд руу

явж болох вэ?

Эхний оюутнууд 2010 оны 1-р сарын 1-ээс явах боломжтой. Сүүлчийн явах хугацаа нь 2010 оны 4-р сарын 1 ба түүнээс хойш тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Өргөдөл гаргахад анхаарах зүйлс

Тэтгэлэгт хөтөлбөр нь бусад хөтөлбөрийн адил явагдана. Тэтгэлэг Европын Холбооноос санхүүжинэ. Европын Холбоо нь явуулж буй болон хүлээн авч буй сургуулиудын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх шаардлага тавьдаг тул Learning Agreement -ийн дагуу гэрээ хийх шаардлагатай. Тус гэрээнд очих сургуульдаа үзэх хичээлийн жагсаалт байна. Хүлээн авч байгаа сургууль нь дээрх хичээлүүдэд суух боломжтойг баталгаажуулахаас гадна явуулж буй сургууль нь тэдгээр хичээлүүдийн дүнг хүлээн зөвшөөрөхөө баталгаажуулна. Хэрэв та Европын сургуульд судалгааны эсвэл төслийн ажил / Бакалавр, магистрын дипломын ажил, докторын ажил/ хийх бол дээрх судалгааны ажил нь явуулж буй сургуулийн сургалтын хөтөлбөрт ордог болохыг баталгаажуулна.

Хэрэв та ямар нэг байгууллагад ажилладаг бол таны Европын Холбоон дахь сургалт таны ажил мэргэжилд хэрэгтэй болохыг ажил олгогчоороо баталгаажуулна.

Би яаж өргөдлөө гаргах вэ?

Та 2 янзаар өргөдөл гаргана.

  • 1. Өргөдлөө ОУХАА-д гаргах:

Ц. Сарантуяа, ОУХАА-ы дарга, ШУТИС

Шуудангийн 46-р салбар, ш/х 520, Улаанбаатар

  • 2. Скеннэрдсэн өргөдлөө е-майл-ээр pdf file явуулах

             saraa@must.edu.mn      

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад хангалттай юу, эсвэл сурах хүсэлтэй сургуульдаа эхлээд өргөдөл гаргах уу?

Тийм ба үгүй.

Хүлээж авч буй сургуульд элсэх асуудлыг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахаас өмнө тодруулсан байх.

Та Learning agreement-ийг өөрийн бусад бүрдүүлсэн материалын хамт өгөх. Энэ нь та тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаас өмнө хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа сурах эрх авах шаардлагатай  гэсэн үг юм. Хүлээж авч буй сургууль зөвхөн тус сургуулийн элсэлтийн шаардлага хангасан үед таны  Learning agreement-д гарын үсэг зурах болно. Сургуульд элсэх боломжийн талаар тус сургуулиудын ERASMUS-ын зохицуулагч нартай холбогдох.

Та Европын сургуулиудын гадаад харилцааны газруудад хандахдаа ERASMUS MUNDUS ECW тэтгэлэгт хамрагдах гэж буй тул хүлээж авч буй сургуулийн хариуг 2009 оны 11-р сарын 15 -ы дотор авах шаардлагатайгаа мэдэгдэнэ үү.

Англиас өөр хэлээр өргөдөл гаргаж болох уу?

Та хүлээж авах сургуулийн хэл дээр өргөдөл гаргаж болно. ө.х Та хүлээж авах сургуулийн элсэлтийн өргөдлийн маягтыг бөглөнө. Мөн бусад материалаа ч гэсэн тэрхүү хэлээрээ өгч болно.

Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

Эцсийн шийдвэрийг Консорциумын гишүүдийг төлөөлсөн Сонгон Шалгаруулалтын Комисс гаргана.

Консорциумын бүх гишүүд комиссыг сонгоно. Комиссын гишүүд бүх материалтай танилцаж

  • өргөдөл гаргах шалтгаан, түүний үндсэн мэдлэг, явуулж буй орон болон хүлээн авах орны боломж
  • төслийн хэрэгжих боломж
  • Европын оронд суралцах бэлтгэл
  • өргөдөл гаргагчийн сурлага, ажилд гадаадад сурах шаардлага байгаа эсэх
  • өргөдөл гаргагчийн сурлага, хэлний түвшин

Хэрэв шаардлагатай бол комисс нэмэлт материал хүснэ.

Өргөдөл гаргагчийн мэдлэгийн түвшин, хувийн бэлтгэл нь бүх шалгаруулалтад гол байр эзэлнэ. Түүнээс гадна жэндэрийн тэнцүү байдал, хөгжлийн бэрхшээлтэй болон санхүүгийн бэрхшээлтэй, үндэсний цөөнхэд анхаарал хандуулна. Хэрэв өөрөө тийм хэсэгт багтаж буй бол баталгаагаа хавсаргана. Бид зөвхөн оюутны өөрийнх нь баталгааг хүлээн зөвшөөрөхгүй, албан ёсны бичиг бүрдүүлнэ. Тэр бичгийг консорциумаас шалгуулна.

Сонгон шалгаруулах комисс нь

  • дүнгийн жагсаалт, сертификат г.м сурлагын бичиг баримт
  • сургуулийн багшийн тодорхойлолт
  • сургалтын төсөл, төлөвлөгөөг

                  тус тус үндэслэн шалгаруулна.

                  Ялангуяа дараах зүйлүүдийг баримтална. Үүнд:

  • 1. Өргөдөл гаргагчийн мэдлэг боловсрол, сурлагын дүн
  • 2. Learning agreement юм уу хүлээж авах сургуулийн багшийн урилга, захиа, холбоо барьсан баримт /е-майл г.м/
  • 3. Хэлний мэдлэгийн баталгаа
  • 4. Хувь хүний байдал, гадаадад сурж чадах баталгаа
  • 5. Төлөвлөсөн төслийн Монголд хэрэгтэй эсэх
  • 6. Буцаж ирээд хийх ажил, хэрэгцээ

Ямар материал бүрдүүлэх вэ?

Оюутан докторантууд:

  • Өргөдлийн маягт /Application Form/
  • Намтар /Europass СV/
  • Дүнгийн жагсаалт /GPA 3-аас дээш/
  • Бүтээлийн жагсаалт
  • Сургуулийн тодорхойлолт
  • Хэлний сертификат /TOEFL болон суралцах орны хэл/
  • Дипломын нотариатаар батлуулсан хуулбар
  • Дипломын англи орчуулга
  • Очих сургуульдаа үзэх хичээлийн жагсаалт, судалгааны ажлын төлөвлөгөө /Learning Agreement/
  • Зочин профессор,багш: Хүлээн авах, явуулж буй сургуулиудын тодорхойлолт
  • Докторын дараах судалгаа хийх багш: Хүлээж авах сургуулийн судалгаа хийхийг дэмжсэн талаар тодорхойлолт, явуулж буй сургуулийн тодорхойлолт, судалгааны төлөвлөгөө
  • Паспортын хуулбар

                                        

Бүх материалыг цаасаар болон скеннердсэн хэлбэрээр өгнө.    /Материалын хэмжээ 3 мега-аас ихгүй байна./                   

Ц.Сарантуяа

ГХХАГазрын дарга

Татаж авах: Thematic fields  , CV Template , Learning Agreement , Application Form    

Моbility Guidelines : http://bridging-the-gap.eu/en/Mobility/Mobility-guidelines/

 

Европын холбооны Erasmus-Mundus төслийн үлдсэн хувиарт суралцах боломжтой байна. 

Сургууль

Тэтгэлэг

Европын сургууль

Бакалавр 6 сар

Murcia

1

Бакалавр 10 сар

2

Бакалавр 10 сар

3

Бакалавр 10 сар

4

Магистр 9 сар

5

Доктор 10 сар

6

Ажилтан

7

Өөр сургууль

Магистр 9 сар

Kuopio

8

Магистр 16 сар

Minho

9

Доктор 6 сар

 

10