"Шударга өрсөлдөөн ба Хэрэглэгчийн эрх" Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл шалгаруулах болзол

Олон улсын хэрэглэгчийн едрийг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Шударга өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх " эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Зорилго: Эрдэмтэн, багш, судлаачдын анхаарлыг зах зээлийн өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрхийн асуудалд хандуулж олон нийтэд сурталчлах, эрдэмтэн судлаачдын ирүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг байгууллагын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллахад оршино.

Зохион байгуулагч : Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөе газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоо.

Хамрагдах хурээ: Эрдэмтэн, багш, судлаачид

Зохион байгуулах зарчим: Бага хуралд тавих илтгэлийг дараах байдлаар сонгоно. Үүнд:

1/ Нэгдүгээр шатанд нийт оролцогчдийн ирүүлсэн илтгэлүүдийг хүлээн авах .

2/ Ирүүлсэн илтгэлүүдээс болзолд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу нийт 10  илтгэлийг хоёр дугаар шатанд шалгаруулж

бага хурлын тавих илтгэлүүдийг сонгох.

Илтгэлийг хулээн авах хугацаа: Илтгэлийг 3 дугаар сарын 5-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байранд хүлээн авна. Илтгэл нь хэвлэмэл болон электрон хэлбэрээр байх ба үсгийн Arial  фонтыг ашиглан 12pt үсгээр А4 бичгийн цаасан дээр 15 хуудсаас доошгүй бичигдсэн байна. Илтгэлтэй холбоотой нэмэлт лавлагааг msaixan_b@yahoo.com хаяг болон 266155 утсаар ШӨХТГ-ын ажилтан Б.Ариунаа, М.Мөнхбаяр нартай холбогдон авч болно.

Бага хурал зохион байгуулах хугацаа:

Бага хурлыг 2010 оны 3дугаар сарын 11-ны 14цагт Засгийн газрын XI байрны хурлын дугуй зааланд зохион байгуулана.

Бага хуралд ируулэх илтгзлийн сздэв :

Бага хуралд ирүүлэх илтгэлийг ерсөлдөөн ба хэрэглэпнийн эрхийг хамгаалах асуудлыг эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дор дурдсан сэдвийн хүрээнд тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээл дэхь бодит жишээ, олон улсын туршлага, үүссэн хэрэг зөрчилд тулгуурлан холбогдох судалгаа, тооцоо, дүн шинжилгээнд үндэслэн боловсруулсан айна . Үүнд:

     •    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль ба түүний хэрэгжилтийн өнөөгийн байдал

   •     Монгол улсын өрсөлдөөний бодлого, хуулийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага

  • Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого тэдгээрийн уялдаа, холбоо
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох нь
       •     Хэрэглэгчийг хохироосон шударга бус өрсөлдөөний зохицуулалт

     •     Зах зээлд нэвтрэх боломж болон өрсөлдөөний орчин

  • Хэрэглээний соёл ба хэрэглэгчийн болс зсролыг дээшлүүлэх нь
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөн, ТББ-ын үүрэг оролцоо

Бага хуралд тавих илтгэл шалгаруулах шалгуур узуулзлт

Нийт шагналын сан 1.500.000 төгрөг

.Холбоо барих утас: 266155, 93133028, 93133012

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж Засгийн газрын XI -р байр 9 давхар 909 тоот