ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД
ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд Найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулна.

 

-БНПУ-д 15 оюутан (барилга /3/, инженер /3/, уул уурхай /3/, эрчим хүч /2/, эдийн засаг /2/, мэдээллийн технологи /1/, боловсрол судлал /1/); -БНСВУ-д 12 оюутан (эдийн засаг /3/, инженер /2/, хүнсний  технологи /2/, мэдээллийн технологи /1/, олон улсын харилцаа /1/, хөдөө аж ахуй /1/, эм зүй /1/, аялал жуулчлал /1/); -БНКазУ-д 4 оюутан (инженер /1/, уул уурхай /1/, цөмийн энерги /1/, хөдөө аж ахуй) /1/; -БНУУ-д 2 оюутан (А категори) малын эмч /1/, уул уурхайн инженер /1/; 3 оюутан (Б категори) биотехнологи /1/, анагаах ухаан /1/, мэдээллийн технологи /1/, мөн өмнө нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 мэргэжил дээшлүүлэгч /биотехнологи, малын эмч, согог зүйч/, 2 магистрант (биотехнологи, малын эмч); 1 докторант /биотехнологи/-ыг тус тус сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшний сургалт болон мэргэжил дээшлүүлэх курсэд суралцуулна.


Тавигдах шаардлага

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; БНУУ-ын их, дээд сургуулийн дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт

Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. 

Англи хэлний шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 2 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана. 

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Тус шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө. 

 №

  Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл

  Мэргэжлийн шалгалт

 1

 Барилга, Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Мэдээллийн технологи, Инженер, Хүнсний  технологи, Аялал жуулчлал, Цөмийн энерги, Олон улсын харилцаа, Боловсрол судлал 

Математик

 2

 Хөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи,

Хими


      Шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно. 

Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана. 

 

Жич: Бүртгүүлэхийг хүсэгчид 2010 оны 2 сарын 10-ны дотор ГХХАГ-ын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Өөрийн цээж зургыг файл хэлбэрээр авч ирэхийг анхаарна уу.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар