2009.10.22.
ШУТИС, Улаабаатар хотын захирагчийн ажлын албаны Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх төсөл, тэргүүний техник технологи нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал авч, нэгтгэн хэлэлцэхээр бэлтгэж байна.
Иймд өөрийн судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гадаадын тэргүүний техник технологийг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах саналаа ирүүлэхийг хүсье.
Дараахь чиглэлээр шинэ техник технологи нэвтрүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд чиглэгдсэн байна. Үүнд:
1. Хотын байгаль орчыг хамгаалах, агаарын бохирдол, утааг бууруулах,
2. Хотын зам талбайг тохижуулах, гэрэлтүүлгийг сайжруулах,
3. Машин болон явган хүний зам засварлах, замын цас, мөс арилгах,
4. Хотын усан хамгамжийг сайжруулах, дамжуулах системийг боловсронгуй болгох,
5. Бохир ус цэвэршүүлэх, дахин ашиглах,
6. Төрөл бүрийн хог хаягдал (шил, цаас, үнс гэх мэт) бововсруулах, дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
7. Эрчим хүчний хамгамжийг сайжруулах, оновчтой ашиглах,
8. Байшин, гэрийн халаалтын бага оврын шинэ технологи нэвтрүүлэх,
9. Мэдээллийн технологийн хамгамж, найдвартай ажиллагааг сайжруулах,
10. Хотын авто машины тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг багасгах.
Саналаа Технологи дамжуулалт, патентийн төвд
11 сарын 14 ний дотор ирүүлнэ үү.
Лавлах утас: дотуур 318154,1032
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв