Захирлын сонгон шалгаруулалт

ШУТИС Хvнс биотехнологийн сургуулийн
захирлын сонгон шалгаруулалт явуулна.


Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлыг хангасан байна. Vvнд:
• их, дээд сургуульд 10-аас доошгvй жил багшилсан, vvнээс 3-аас доошгvй жил дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч зэрэг сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
• доктор(Ph.D), дэд профессороос доошгvй зэрэг, цолтой;
• дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой;
• шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай.

ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журмын 3.2 дугаар зvйлд заасан эрх бvхий нэр дэвшигч дор дурдсан материалыг Ректорын ажлын албанд 2009 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрvvдэд ирvvлнэ. Vvнд:
1. биеийн байцаалт(Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
2. боловсролын дипломууд;
3. бvтээлийн жагсаалт;
4. нэгж, хамт олноос нэр дэвшvvлсэн бол хурлын протокол;
5. мөрийн хөтөлбөр.

Нэр дэвшигчид 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагаас 1-306 тоотод ХБТС-ийн хамт олонд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагаас 1-203 тоотод комиссын ярилцлагад орно.
 
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журам”-тай танилцах боломжтой.

Харилцах утас:  329746,  329411
 


Ректорын ажлын алба