IAESTE-ийн 62-р нэгдсэн хуралдаан 2009 оны 1-р сарын 16-аас 22-д Польш Улсын нийслэл Варшав хотод боллоо. Тус хуралдаанд нийт 84 орны 250 гаруй төлөөлөгчид оролцсон ба ШУТИС-ээс ОУХАА-ы дарга Ц. Сарантуяа, ЭТС-ийн захирал Ж. Лхагвасүрэн нар оролцож, 50-аад ажлын байрны саналыг 20 гаруй оронтой солилцлоо. 2009 оны дадлагын ажлын байрны саналын жагсаалттай хавсралтын дагуу танилцана уу. Хавсаргасан дадлагын ажлын байрны саналуудын дагуу Казахстан, Герман, Швейцари, Танзани, Солонгос, Тайланд зэрэг 25 оронд 2 сараас 1 жилийн хугацаагаар геологи, цахилгааны инженер, хими, физик, компьютер зэрэг төрөл бүрийн мэргэжлүүдээр мэргэжлийн дадлага хийх сонирхолтой залуу багш, оюутнуудыг бүртгүүлж, шалгаруулалтад оролцохыг урьж байна. Дадлагад хамрагдах багш оюутнуудад мэргэжлийн өндөр шаардлага тавигдахаас гадна англи хэлний мэдлэг чухал байх юм.
ОУХАА Ц. Сарантуяа
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв