ШУТИС-ийн ҮТДС-ийн уран бүтээлч багш нарын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Өвөр Монголын Их Сургуульд гаргасан
үзэсгэлэнгийн тайлан.
Тус профессорын баг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэнхлэг 2008" үзэсгэлэнгээ анх удаа хилийн чандад зохион байгуулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд:
Үзэсгэлэн 2008.06.22-2008.06.27-ны өдрүүдэд Өвөр Монголын Их сургуулийн концертын зааланд дэлгэн үзүүлсэн ба энэ хугацаанд тус үзэсгэлэнг давхардсан тоогоор 10000 орчим үзэгч сонирхон үзсэн болно.
Үзэсгэлэнд багш Д.Түмэнбат 8 бүтээлээр, Ч.Ариун 9 бүтээлээр, Б.Дэлгэрцэцэг 8 бүтээлээр, Б.Эрдэнэцэцэг 5 бүтээл, Батсайхан 5 бүтээл, Б.Сэлэнгэ 9 бүтээл, Д.Халиун 9 бүтээл, Д.Гунгаа 9 бүтээлээр нийт 62 бүтээл бүхий томоохон үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн.
2008.06.22-ны 10.00 цагт үзэсгэлэнг албан ёсоор нээсэн ба нээлтэнд манай сургуулийн бие бүрэлдэхүүн болон ӨМИС-ийн ректор, ӨМИС-ийн Урлагийн дээд сургуулийн захирал, Уран зургийн тэнхимийн эрхлэгч, багш нар, ӨМӨЗО-ны киноны нэрт найруулагч Дэлгэр, ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн багш нар, ӨМӨЗО-ны Урчуудын хорооны дарга Цэцэнбилэг нарын албаны хүмүүс хүндэт зочноор хүрэлцэн ирж үзэсгэлэнг нээж үг хэлэн тууз хайчилсан.
Үзэсгэлэнг зохион байгуулах явцад тус сургуулийн ректорын тушаалаар багш Д.Түмэнбат, Д.Гунгаа, Ч.Ариун, Б.Сэлэнгэ, Батсайхан нарын нийт 11 бүтээлийг өндрөөр үнэлэн өөрийн сургуулийн фондод авсан.
Үзэсгэлэнг зохион байгуулах хугацаанд 2 сургуулийн захирлууд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэн гарын үсэг зурцгаасан.
Тус үзэсгэлэнг зохион байгуулах явцад тус сургуулийн хамт олон манай сургуулийн бие бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны түүхэн дурсгалт газрууд, үндэсний түүхийн музей, уран зургийн галерей зэрэг газруудаар экспедици зохион байгуулсан.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.