Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тухай
Монгол улсын засгийн газраас боловсруулсан “Монгол улсын шинжлэх ухаан технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онуудад хөгжүүлэх хөтөлбөр” болон “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний ажлыг 2007-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад нанотехнологи ямар түвшинд хөгжиж байгаа, цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар манай орны болон гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх зорилгоор ШУТИСургууль 2008 оны 11 сарын 06-ны өдөр “НАНОТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ БА МОНГОЛ УЛС” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Танай байгууллагад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, судлагаа, шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтэн, судлаачдыг энэхүү эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцуулна уу.
"Нанотехнологийн хөгжил - Монгол улс" эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн үндсэн чиглэл.
Хурлын илтгэлийн эмхтгэл хэвлэгдэж гарах ба эмхтгэлд орох илтгэлийг дор дурдсан зааврын дагуу бичиж 2008 оны 10 сарын 10 -ны дотор ирүүлнэ үү.
Mandakh57@yahoo.com
Утас: 322393, 318153, 88081957,99237921
Шинжлэх ухаан, технологийн газар
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.