Эрхэм хvндэт та бvгдийн амар амгаланг айлтган мэндчилж байна
Математикийн Сургуулийн Математикийн салбараас “Инженерийн математик сургалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт семинарыг 2008 оны 5-р сарын 21-нд 10:00 цагаас 1-203 тоот өрөөнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ семинараар математикийн салбараас харъяа сургуулиудад vзvvлж байгаа Математикийн суурь болон мэргэжлийн хичээлvvдийн одоогийн агуулга стандартын тухай, эдгээр нь өнөөгийн эрэлт хэрэгцээтэй хир нийцэж байгааг авч хэлэлцэнэ.
Мөн тухайн инженерийн сургуулиудад мэргэжилтэн бэлтгэхэд математикийн ямар хичээлvvд, математикийн ямар аппаратууд шаардлагатай байна вэ?
Танай мэргэжлийн чиглэлээр явуулж буй vйлдвэрлэл техникийн судалгаанд математикийн ямар онолын хэрэгсэлvvд шаардлагатайг энэ семинарт ирж бидэнтэй санал бодлоо солилцоно уу.
Таны судалгааны ажилд математикийн ямар аппаратууд яаж хэрэглэгдэж байгааг бидэнд (5-10’)- н илтгэлээр сонирхуулбал бидний цаашдын ажилд ихэд тустай байх болно.
Та бvхэн бидний энэ семинарыг дэмжиж ШУТИС-ийн инженерийн математикийн сургалтыг боловсронгуй болгоход дорвитой санал оруулна гэдэгт найдна. Сонирхсон оюутан багш та бvхнийг семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.
Та санал хvсэлтээ доорхи хаягаар ирvvлж болно.
Buyad@must.edu.mn, tsbnbr@must.edu.mn
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв