М-Си-ЭС ГРУПП, PROCTER & GAMBLE КОМПАНИЙН
ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-2008
Хөтөлбөрийн зорилго:
Сонгосон мэргэжлийн дагуу өндөр амжилттай суралцаж байгаа тэргүүийн оюутан залуусыг дэмжих.
Хугацаа:
2008-04-14-наас 2008-05-14
Тэтгэлэгийн хэмжээ:
Хичээлийн жилд оюутан бүрд сард 40,000 төгрөгийн, 10 сарын турш 400,000 төгрөгний тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутанд олгогдох боломжууд:
Тэтгэлэгт хамрагдах алхамууд
| д/д | Зохиогдох арга хэмжээ | Хугацаа | Тайлбар |
| 1 | Оюутнууд хөтөлбөрийн талаар мэдээлэл авах |
4 сарын 14- 4 сарын 22 | Сургуулийнхаа сургалтын алба оюутны зөвлөлөөс болон www.mcs.mn/careers вэб хуудаснаас манай тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрнгүй мэдээлэл авч болно. Тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын голч дүн 3,0 (онооны системээр 80%)- аас дээш дүнтэй төгсөх болон төгсөхийн өмнөх бүх оюутнууд оролцох эрхтэй. |
| 2 | Эхний шалгаруулалт: Шалгалтанд бэлтгэх болон тестээр авах шалгалт |
4 сарын 23- 4сарын 25 |
- Тооны машин - 1 хувь цээж зураг - Оюутны үнэмлэх авчрах |
| 3 | Хоёрдугаар шалгаруулалт |
5 сарын 03 | Шалгалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан оюутнуудын дунд сонгон шалгаруулалт нэмэлт арга /Assessment center/ ашиглан шүүлт хийнэ.
|
| 4 | Эцсийн шалгаруулалт ярилцлага | 5 сарын 06- 5 сарын 08 | Өмнөх шалгаруулалтуудад тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж тэтгэлэгт хамрагдах 30 хүртлэх оюутныг сонгон шалгаруулана. (Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн жагсаалт авчрах) |
| 5 | Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа | 5 сарын 14 | Шалгаруулалтуудад тэнцэж хамгийн өнөдөр оноо авсан эхний 30 хүртэлх оюутанд ИВЭЭН ТЭТГЭЛЭГ олгоно. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон төгсөх курсын оюутнуудад М-СИ-ЭС Группын харъяа компаниудад мэргэжлээрээ ажиллах УРИЛГА гардуулна. |
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.