“МАШИН МЕХАНИЗМЫН ОНОЛ” ХИЧЭЭЛЭЭР ЯВАГДАХ ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН УЛСЫН IX ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго
Монгол улсын их дээд сургууль, коллежд механикч- инженерийн мэргэжлээр  суралцаж буй нийт оюутан залуусын мэдлэгийг дээшлvvлэх, авьяас чадварыг нь нээн хөгжvvлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах нөхцөл бололцоог бий болгох тухайн хичээл заадаг багш нарын хамтын ажиллагааг өргөтгөх, туршлага солилцоход чиглэгдэнэ.

Хоёр. Хамрах хvрээ
Механикч- инженер мэргэжлээр боловсон хvчин бэлтгэдэг Монгол улсын бvх их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцох боломжтой.

Гурав. Хугацаа
2007 оны 12-р сарын 1-нд ШУТИС-ийн Математикын сургууль дээр явагдана.

Дөрөв. Олимпиадын зохион байгуулах журам
- Олимпиадад оролцож байгаа сургуулиудын тухайн хичээл заадаг багш нар зохион байгуулах комиссыг бvрдvvлнэ.
- Олимпиадын шалгаруулах материалыг зохион байгуулах комиссын гишvvд боловсруулна.
- Олимпиадын шалгаруулалтыг багийн болон хувийн амжилтаар тус, тусад нь гаргана.
- Олимпиадад тухайн сургуулиас таван хvний бvрэлдэхvvнтэй албан ёсны нэг баг, хувийн амжилтаар оролцогчдын багийг тус, тусад нь урьдчилан ирvvлсэн  мэдvvлгийг vндэслэн оролцуулна.
- Оролцох оюутан бvр  оюутны vнэмлэх эсвэл vйлчилгээний карттайгаа ирнэ.

Тав. Шагнал урамшуулал
  Багийн амжилтаар:
               I     байр/нэг/-Өргөмжлөл, шилжин явах цом ,  мөнгөн урамшуулал
               II    байр/нэг/-Өргөмжлөл,     мөнгөн урамшуулал
               III  байр/нэг/-Өргөмжлөл,     мөнгөн урамшуулал
 Хувийн амжилтаар:
               I     байр/нэг/-Өргөмжлөл, алтан медаль,    мөнгөн урамшуулал             
               II    байр/нэг/-Өргөмжлөл, мөнгөн медаль,  мөнгөн урамшуулал
               III  байр/нэг/- Өргөмжлөл, хvрэл медаль, мөнгөн урамшуулал
Жич:  Олимдиадад оролцогчдын мэдvvлгийг  2007 оны 11-р сарын 27-нд ШУТИС-ийн 1-р байрны  417 тоотод хvлээн авна.
Олимпиадыг зохион байгуулах зардлын эх vvсвэрийг  бий болгох vvднээс  оролцох баг болон хувийн амжилтаар оролцогч бvр тодорхой хураамж төлнө.

Олимпиад зохион байгуулах комиссын гишvvдийг бvрдvvлэх уулзалт 2007 оны 11-р сарын 10-нд ШУТИС-ийн 1-р байрны  417 тоотод   12 цагт  болно.  Утас:  324590-2317, 95253979, 99149648

ШУТИС. Математикийн сургууль . Техникийн механикийн салбар

2007 оны 10-р сарын 29.