Эрдэм шинжилгээний хуралд оролцуулах тухай



БСШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МЗЭХ хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулдаг. 2007 оны Техник технологийн салбарын Залуу эрдэмтдийн ээлжит хурал 2007 оны 10-р сарын 20, 21-ны өдрүүдэд Хүрэл тогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдах тул залуу судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 судлаачийн бүтээлийг  Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУ–ны Сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА –ийн залуу судлаачийн тэтгэлэгт шагналд тус тус нэр дэвшүүлнэ.

Хуралтай холбоотой мэдээлэл

 

Хуралд оролцогчийн материалыг 2007.10.08-ны дотор зохион байгуулах комисст ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт, бүтээлийн жагсаалт

2.  Илтгэл /файл болон хэвлэмэл хэлбэрээр/
 Бүтээлд тавигдах шаардлага:

 Бага хуралд оролцогчид илтгэл тавих, постер гаргах хэлбэрээр оролцож болно.
 Шинжлэх ухааны хувьд шинэлэг, ач холбогдолтой байна.
 Шинжлэх ухаан технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
 Улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
 Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, сэдэв, судалгааны зорилго, шинжлэх ухааны шинэлэг тал, гарсан үр дүн, дүгнэлт, зөвлөмж, ашигласан материал зэргийг багтаасан байна.
 Илтгэл Монгол, Англи, Орос хэл дээр тавигдаж болно.
 Илтгэлийг Windows 2000/XP-ийн Мicrosoft Word программыг ашиглан А4-ын формат дээр 12 pt үсгийн өндрийг сонгон Arial үсгийн фондоор 4 нүүрт багтаан дүрэм, утгын алдаагүй бичиж ирүүлнэ.
 Фото зураг, зураг, хүснэгт нь хар цагаан өнгөтэй, TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэй хадгалагдан текст голлосон байна.
 Бүх математик бичлэгүүд Equition программ дээр мөр голлон бичигдсэн байна.

3. Хуралд оролцогч тус бүр 15000 төгрөгийн хураамж /хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхтгэлийн зардал/ төлнө.

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.


Г.Хишигжаргал  ШУТИС –ийн ХМТС-ийн багш
Утас: 99097901,  е-mail:  ghishigjargal@yahoo.com

Б.Арвинбаяр   ТИЗСН– ийн Гүйцэтгэх захирал
Утас: 99885538, е-mail:  arvinbayar@yahoo.com