НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО), Японы Энх тайвны Гой Сантай хамтран 25 хүртэлх насны хүүхэд, залуучуудын дунд англи хэлээр-эссэи бичлэгийн уралдаан зарлаж байгааг ШУТИС-ийн Олон Улсын Дээд Боловсролын Төвөөс Та бүхэнд уламжилж байна.
Тэргүүн байранд шалгарсан нэг хүнийг 100,000 иен (1000 ам.доллар) болон японд аялах эрхийн бичгээр шагнана.
Эссэи бичлэгийн сэдэв нь:
“Бидний амьдралын амар амгалан, энх тайван байдалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон харилцаа холбооны технологийн гүйцэтгэх үүрэг”
"The role of media and information and communication technologies in building a peaceful world"
Телевиз, радио, интернет болон бусад мэдээллийн бүх хэрэгслүүд бидний өнөөгийн амьдрал, нийгмийн байдалд маш ихээр нөлөөлөх боллоо. Тиймээс хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн гүйцэтгэх үүрэг ирээдүйд ямар байх вэ? Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө хэрхэн ашиглаж болох вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна.
Иймээс оюутан, залуучууд та бүхнийг энэхүү эссэи бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож, санал бодлоо хуваалцахыг урьж байна!
Уралдааны материалыг хүлээж авах эцсийн хугацаа: 2007 оны 6-р сарын 30
Та бүхэнд амжилт хүсье!
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.goipeace.or.jp/english/activities/programs/0702
www.unesco.org/youth
ШУТИС-ийн ОУДБСТөв
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв