
Төслын уралдаанд ШУТИС-ийн БИС-ийн оюутнуудаас 5 хvртэл хvний бvрэлдхvvнтэй баг гарган орлцох ба багийн бvрэлдэхvvний 50 хvртэл хувийг ШУТИС-ийн бусад салбарын оюутнууд бvрдvvлж болно.
Уралдааны гол зорилго нь хvний эрvvл, тав тухтай орчинг бvрдvvлэхэд чиглэсэн барилга, нийтийн аж ахуйн салбарт дэвшилттэй, хэмнэлттэй, байгаль орчинд vзvvлэх нөлөө бага техник технологийг шинээр бий болгох, нэвтрvvлэх, нутагшуулахад жинтэй хувь нэмэр оруулах vйл ажиллагааг дэмжихэд оюутнуудын багаар ажиллах чадварыг нэмэгдvvлэхэд оршино.
2007 оны 4 дvгээр сарын 27 ны 17 цаг хvртэл хvлээн авна.
Уралдаанд ирvvлэх материалын маягтыг beec_mn@yahoo.com info@nabgroup.mn; хандан авах ба уралдааны төслийн материалыг зөвхөн энэ маягтын дагуу, макет биет vзvvлэн материалтай хамт ШУТИС 2-дугаар байрны 208А тоотод 2007 оны 4 дүгээр сарын 27-ны 17.00 цагаас өмнө авчирч өгнө.
Уралдааны шагнал:
1 дvгээр байр 1.диплом 400 мянган төгрөг
2 дvгээр байр 1.диплом 200 мянган төгрөг
3 дvгээр байр 1.диплом 100 мянган төгрөг
Шалгаруулалтыг зохион байгуулагч байгууллагуудаас томилогдсон бvрэлдэхvvн явуулах бөгөөд дараах шалгуураар байр эзлvvлнэ.
- Судалгаа, шинжилгээ, туршилт, хийсэн байдал, vр дvн
- Практик ач холбогдол
- Хэрэгжvvлэх боломж
- Санхvvгийн дvн шинжилгээ
- Хэтийн төлөв
- Багийн гишvvдийн vvрэг оролцоо
Та бvхнийг уралдаанд идэвхитэй оролцож, өөрсдийн мэдлэг чадвараа сорихыг уриалж байна.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.