Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбатын нэрэмжит ШУТИС-ийн оюутны Эрдмийн VIII чуулган 2008 оны 4-р сарын 5-ны өдөр боллоо. Чуулганд Техник технологийн салбарт 24 илтгэл, Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр 5, Эдийн засаг, менежментийн чиглэлээр 16 илтгэл шалгаран оролцсоноосТехник технологийн салбарт Дарханы Технологийн сургуулийн Х.Сувдсүрэн, С.Ууганбаяр нарын “Шингэн шил гарган авах судалгааны ажил” илтгэл тэргүүн байр эзэллээ. Харин удаах байрт Эрдэнэтийн Технологийн сургуулийн оюутан Н.Энхболдын “Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт ашиглагдаж байгаа туузан дамжуулгын ашиглалтын судалгаа” илтгэл, МТС-ийн оюутан Н.Ууганбаатарын “Кокс керами композит материалыг гальванотехникт хэрэглэх судалгаа” илтгэл, гуравдугаар байрт ХБТС-ийн оюутан г.Намуунбайгалийн “Жимсний шүүс бохирдуулагч спорт бактерийн микробиологийн судалгаа”, БИАС-ийн оюутан С.Пүрэвдоржийн “Төмөр бетон хоолойг турших”, УУИС-ийн оюутан З.Галхүү, Г.Амартүвшин нарын “Таян нуурын төмрийн хүдрийн ордны чулуулгийн физик, механик шинж чанар, судалгааны үр дүн” ҮТДС-ийн оюутан Б.Буян-Өлзий, Э.Оюунчулуун нарын “Гутлын арьсан материалын талбайн ашиглалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” илтгэлүүд гуравдугаар байр эзэллээ.
Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэлийн салбарт ХүУС-ийн оютан М.Батчимэг, З.Баярмагнай нарын “Хөвсгөл нуурын ай савын усан орчныг тусгай сонирхолын аялал жуулчлалд ашиглах нь” илтгэл тэргүүн байр, ХБС-ийн оюутан Б.Доржпагмын “Жигүүртний нэр орсон англи зүйр үгийн орчуулга” илтгэл хоёрдугаар байрт шалгарав.
Эдийн засаг, менежментийн салбарт ЭХИС-ийн оюутан Х.Эрдэнэбатын “Нүүрсний гүн боловсруулалт ба цэвэр технологи, тэдгээрийг Монгол Улсад нэвтрүүлэн аүиглах шаардлага, боломж” сэдэвт илтгэл тэргүүлж, КТМС-ийн оюутан Т.Хулангийн “Бизнесийн удирдлагын загвар” илтгэл удах байрыг эзэлсэн юм. Харин Л.Балчинлувсан, М.Баяржаргал нарын “Үнэт цаас, зах зээл дахь Төрийн зохицуулалт” илтгэл гуравдугаар байрт шалгарсан.
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”