Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ГУУС-ийн профессор Ч.Минжин, БАС-ийн профессор И.Гончигбат нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Ганхуяг, БАС-ийн ахлах багш Л.Дамдинсүрэн, П.Болд, ҮТС-ийн дэд профессор С.Сүх-Очир, профессор Д.Цэцгээ, Ноос ноолуурын сорилтын төвийн ахлах шинжээч З.Удвал, МХТС-ийн ахлах багш Б.Жимээ нар “Алтангадас” одонгоор тус тус шагнагдлаа. Шагнал авсан багш нарыг ШУТИС-ийн ректорын зөвлөл 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээг өргөн барилаа.



“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв