Монроуд ХХК нь Монгол Улсын зам барилгын салбарт тэргүүлэх компаниудын нэг бөгөөд өндөр хүчин чадалтай зам барилгын машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, зам барилгын мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтны тоогоор авто замын салбартаа тэргүүлдэг компаниудын нэг юм.
Монроуд ХХК-ны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь оюутнуудад сургалтын тэтгэлэг өгөх, улмаар суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, тэдний суралцах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, цаашид тогтвортой ажлын байраар хангах зорилготой. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос олгож эхэлсэн бөгөөд 2013 онд 9 оюутанд тэтгэлэг олгож байсан бол 2014 онд 6 оюутанд 2014-2016 оны хичээлийн жилийн 2 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгохоор болжээ.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ШУТИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж “Монроуд” ХХК-ийн Техник хариуцсан менежер Г.Отгонбаатар, ШУТИС-ийн проректор доктор, дэд профессор Т.Намнан, УУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор Д.Гэрэлт-Од болон бусад албаны хүмүүс оролцож уг тэтгэлгийн батламжийг дараах 6 оюутанд гардууллаа. Мөн эдгээр оюутнууд мэргэжлийнхээ дагуу тус компани дээр дадлага хийхээр боллоо.
Шалгарсан оюутанууд нь:
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа