
ШУТИС-ийн Барилгын Инженер Архитектурын Сургуулийн Гидравлик усны барилга байгууламж профессорын багаас 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр E-604 өрөөнд “Усны барилгын гидрологийн тооцоо” сэдэвт онол, заах арга зүйн ээлжит семинарыг амжилттай зохион байгууллаа. ]
Онолын семинарт дэд профессор, доктор(ph.D) Я.Туул, “Их, бага урсацын тооцоо”, ахлах багш, докторант Н.Насанбаяр, “Жилийн доторх урсацын хуваарилалт, хур борооны эрчимшлийн арга”, багш, докторант С.Баасансүрэн, “Урсацын норм тодорхойлох” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бөгөөд Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Хүрээлэнгийн ус судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор(ph.D) Д.Оюунбаатар, “Монгол ус форум” ТББ-ын тэргүүн, доктор(ph.D) П.Батима, Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Энхтуяа, ахмад багш Г.Нансалмаа, БИАС-ийн удирдлага, багш оюутнууд оролцов.
ГУББ-ийн профессорын баг
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв