link

“Усны барилгын гидрологийн тооцоо” семинарыг амжилттай зохион байгууллаа
2014-04-28 23:26 Админ


ШУТИС-ийн Барилгын Инженер Архитектурын Сургуулийн Гидравлик усны барилга байгууламж профессорын багаас 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр E-604 өрөөнд “Усны барилгын гидрологийн тооцоо”  сэдэвт онол, заах арга зүйн ээлжит семинарыг амжилттай зохион байгууллаа. ]

Онолын семинарт дэд профессор, доктор(ph.D) Я.Туул, “Их, бага урсацын тооцоо”, ахлах багш, докторант Н.Насанбаяр, “Жилийн доторх урсацын хуваарилалт, хур борооны эрчимшлийн арга”, багш, докторант С.Баасансүрэн, “Урсацын норм тодорхойлох” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бөгөөд Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Хүрээлэнгийн ус судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор(ph.D) Д.Оюунбаатар, “Монгол ус форум” ТББ-ын тэргүүн, доктор(ph.D) П.Батима, Геоэкологийн хүрээлэнгийн  усны   нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Энхтуяа, ахмад багш Г.Нансалмаа, БИАС-ийн удирдлага, багш оюутнууд оролцов.

 ГУББ-ийн профессорын баг

Affiliated schools