ШУТИС, Тайваны Үндэсний Нэгдсэн Их сургуулийн Бизнесийн удирдлагын Магистрын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчид хос дипломоо гардан авлаа

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль болон Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн хамтарсан 1+1 магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд 2011 онд  гарын үсэг зурснаар анхны эхлэл тавигдсан билээ. Хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид ШУТИС–ийн Бизнесийн удирдлагын зэргээр “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн магистрын диплом, Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хоёр диплом гардан авлаа. 

 

Магистрын хамтарсан хөтөлбөрийн  анхны төгсөгчдөд  диплом гардуулах ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын өрөөнд явагдаж, ректор Б.Очирбат оролцож, төгсөгчдөд хандаж баяр хүргэж,  үг хэллээ.

 

Тус төгсөлтийн ёслолын ажиллагаанд  Сургалтын проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Оюутны үйлчилгээ, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Ганхуяг, магистрантур, докторантурын албаны дарга Т.Энхцацрал, ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, Инноваци хариуцсан дэд захирал Л.Удвал, дэд захирал Д.Ариунболор болон Технологийн менежментийн профессорын багийн багш нар оролцов.

 

Тус хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай явагдаж байгаа бөгөөд хамтарсан хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй оюутнууд болон төгсөгчиддөө ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг  хүсье.

Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургууль

Технологийн менежментийн профессорын баг