link
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль болон Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн хамтарсан 1+1 магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд 2011 онд гарын үсэг зурснаар анхны эхлэл тавигдсан билээ. Хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид ШУТИС–ийн Бизнесийн удирдлагын зэргээр “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн магистрын диплом, Тайваний Үндэсний Нэгдсэн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хоёр диплом гардан авлаа.

Магистрын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын өрөөнд явагдаж, ректор Б.Очирбат оролцож, төгсөгчдөд хандаж баяр хүргэж, үг хэллээ.

Тус төгсөлтийн ёслолын ажиллагаанд Сургалтын проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Оюутны үйлчилгээ, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Ганхуяг, магистрантур, докторантурын албаны дарга Т.Энхцацрал, ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, Инноваци хариуцсан дэд захирал Л.Удвал, дэд захирал Д.Ариунболор болон Технологийн менежментийн профессорын багийн багш нар оролцов.


Тус хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай явагдаж байгаа бөгөөд хамтарсан хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй оюутнууд болон төгсөгчиддөө ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургууль
Технологийн менежментийн профессорын баг
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project