УИХ-ын дарга З.Энхболд “Ардчилсан хувьсгалын түүх” сэдвээр ШУТИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуустай уулзалт ярилцлага хийлээ. Уулзалт 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС-ийн хурлын зааланд болов. Тус уулзалт ярилцлагад ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон бүрэлдэхүүн 13 сургуулийн оюутан залуучууд оролцлоо. Уулзалтанд хүрэлцэн ирсэн багш оюутнууд УИХ-ын даргаас ардчилсан хувьсгалын түүхийн тухай болон өөрсдийн сонирхосон асуултанд хариулт авлаа.


Мөн УИХ-ын даргыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат хүлээн авч уулзан номын дээжээр бэлэг барилаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ШУТИС-д шинээр ашиглалтанд орж буй оюутны загвар хоолны газар болох “Оюутны эрдэм зоог”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв