ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс тус сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохиогддог автомат роботын тэмцээн нь “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн Шуурхай Телевиз “ – тэй хамтран 2013.11.29-ны өдөр МХТС дээр анх удаагаа техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө.
Тус тэмцээний оюутны ангилалд ШУТИС-ийн МХТС, МИС, ҮТДС, МУИС-ийн МТС, ФЭС, УБ зэрэг 6-н сургуулийн 13 баг, сурагчдын ангилалд Амаглан цогцолбор, 72-р сургууль, 1-р сургууль, Шинэ Эрин, Шинэ Монгол зэрэг 5 сургуулийн 15 баг автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.
Оюутны ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
> Нэгдүгээр байр - МУИС- Физик Электроникийн Сургуулийн “Nano” баг
> Хоёрдугаар байр- МУИС- Мэдээлэл Технологийн Сургуулийн "МТС-1" баг
Бартаат замын төрөлд:
> Нэгдүгээр байр - ШУТИС-Механик Инженерийн Сургуулийн “Promech 1” баг
> Хоёрдугаар байр - ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia 1” баг
Тусгай байр:
> Шилдэг дизайнтай робот: ШУТИС-Үйлдвэр Технологи, Дизайны Сургуулийн "ХҮА 1" 
Сурагчдын ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
> Нэгдүгээр байр - Шинэ Монгол Сургуулийн - "Шилдгүүд ” баг
Бартаат замын төрөлд:
> Нэгдүгээр байр - Шинэ Монгол Сургуулийн - "Шилдгүүд ” баг
Тусгай байр:
> Шилдэг дизайнтай робот: 1-р сургууль - "Робо - Танк " багууд тус тус шалгарлаа.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа