link

Автомат роботын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
2013-12-04 17:34 Админ

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн  “High Tech” клубээс тус сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохиогддог автомат роботын тэмцээн нь “Шинжлэх Ухаан Танин Мэдэхүйн Шуурхай Телевиз “ – тэй хамтран   2013.11.29-ны өдөр МХТС дээр анх удаагаа    техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө.

Тус тэмцээний оюутны ангилалд  ШУТИС-ийн МХТС, МИС, ҮТДС, МУИС-ийн МТС, ФЭС, УБ зэрэг 6-н сургуулийн 13 баг, сурагчдын ангилалд Амаглан цогцолбор, 72-р сургууль, 1-р сургууль, Шинэ Эрин, Шинэ Монгол зэрэг 5 сургуулийн 15 баг автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд  хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.


Оюутны ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
>   Нэгдүгээр байр   -  МУИС- Физик Электроникийн Сургуулийн  “Nano” баг 
>   Хоёрдугаар байр-  МУИС- Мэдээлэл Технологийн Сургуулийн "МТС-1" баг
Бартаат замын төрөлд:
>   Нэгдүгээр байр   -  ШУТИС-Механик Инженерийн Сургуулийн “Promech 1” баг 
>   Хоёрдугаар байр -  ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia 1” баг
Тусгай байр:
>   Шилдэг дизайнтай робот:  ШУТИС-Үйлдвэр Технологи, Дизайны Сургуулийн "ХҮА 1" 



Сурагчдын ангилал:
Тэмцээний шулуун замын төрөлд:
>   Нэгдүгээр байр   - Шинэ Монгол Сургуулийн -  "Шилдгүүд ” баг 
Бартаат замын төрөлд:
>   Нэгдүгээр байр  -   Шинэ Монгол Сургуулийн -  "Шилдгүүд ” баг
Тусгай байр:
>   Шилдэг дизайнтай робот:  1-р сургууль - "Робо - Танк " багууд тус тус шалгарлаа.

Affiliated schools