Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн ашиглалтын технологийн баг ”Чулуулгийн физик, бутлалтын сургалт судалгааны лаборатори” байгуулж 2013-11-11-нд нээлт хийлээ.
Тус лабораторит туршилт судалгааны бэлтгэл ажил хийх, чулуулгийн физик, механикийн шинж чанарын судалгаа хийх, түргэн элэгдэх материалын норм, норматив тогтоох судалгаа хийх, чулуулгийн ширхэглэлийн шинжилгээ хийх, агаарын найрлагыг тодорхойлож үр дүнг боловсруулах ажил хийгддэг.
Мөн бакалаврын сургалтын орчин бүрдүүлэх, магистрант, докторант нарын судалгааны ажлыг явуулах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын механикжуулалтын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх, ил далд уурхайн хүрээ хязгаар, тогтворжилт, аюулгүй нөхцлийн тооцоог үндэслэх, геофизикийн судалгаа хийх зэрэг ач холбогдолтой юм.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв