link

Чулуулгийн физик, бутлалтын сургалт судалгааны лабораторитой боллоо.
2013-11-19 01:02 Админ

Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн ашиглалтын технологийн баг ”Чулуулгийн физик, бутлалтын сургалт судалгааны лаборатори” байгуулж 2013-11-11-нд  нээлт хийлээ.

Тус лабораторит туршилт судалгааны бэлтгэл ажил хийх, чулуулгийн физик, механикийн шинж чанарын судалгаа хийх, түргэн элэгдэх материалын норм, норматив тогтоох судалгаа хийх, чулуулгийн ширхэглэлийн шинжилгээ хийх, агаарын найрлагыг тодорхойлож үр дүнг боловсруулах ажил хийгддэг.

Мөн бакалаврын сургалтын орчин бүрдүүлэх, магистрант, докторант нарын судалгааны ажлыг явуулах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын механикжуулалтын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх, ил далд уурхайн хүрээ хязгаар, тогтворжилт, аюулгүй нөхцлийн тооцоог үндэслэх, геофизикийн судалгаа хийх зэрэг ач холбогдолтой юм.       

Affiliated schools