НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачилгаар 1945 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Дэлхийн хүнсний өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Хүний эрүүл мэнд хүнсний тогтолцооноос хамаарна” гэсэн уриан дор зохион байгуулав.

Энэ ажлын хүрээнд хүнс, шим тэжээл, эрүүл мэндийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, ач холбогдол, шинжлэх ухааны шинэлэг санааг нийтийн хүртээл болгох зорилгоор ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулиас НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацтай хамтран “Хүнсний тогтолцоо эрүүл бол хүн ард эрүүл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 10 дугаар сарын 15-нд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд Монгол дахь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, ҮХААЯам, ЭМЯ, Хүнсчдийн холбоо, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Хоол судлалын хүрээлэн, Технологийн дээд сургууль, УМХГ, Шастины нэрэмжит III эмнэлэг зэрэг нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөгчид оролцов.

Хуралд Нийгмийн эрүүл мэнд, шим тэжээл болон Хүнсний сүлжээн дэх технологийн асуудал гэсэн 2 хэсгээр нийт 12 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлүүд нь манай орны хүн амын хоол хүнсний хангамж, хэрэглээ болон эрүүл мэнд, хүнсний систем, сүлжээний асуудлыг хамарсан байна.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа