Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаанаар 2026 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Үүнд:
Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд
Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТИС-ийн I байрны 203 тоот танхимд тус тус боллоо.
ШУТИС-ийн оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:
Комиссын дарга:
Н.Эрдэнэхүү /Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор/
Комиссын нарийн бичгийн дарга:
Ц.Болдбаатар /Оюутны үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн/
Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:
С.Ууганбаяр -Барилга,архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн багш
Б.Наранцэцэг -Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (PhD)
А.Одгэрэл -Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн профессор, дэд профессор, доктор (PhD)
Л.Тэлмэнбаяр -Механик инженер, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD), дэд профессор
О.Цогбаяр -Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгааны инженерийн тэнхимийн дэд профессор

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ:
Б.Бат-Эрдэнэ -Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимийн багш
Б.Энхзул -Гадаад хэлний сургуулийн Англи хэл судлалын тэнхимийн ахлах багш, доктор (PhD)
Д.Оюунгэрэл -Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор (PhD)
Д.Сэрдарам -Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш, доктор (PhD), дэд профессор
Б.Дэлгэрцэцэг -Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимийн дэд профессор, доктор (PhD)
БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:
Ц.Уранцэцэг -Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD), дэд профессор
Б.Жавзандулам -Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD)
А.Гэрэлцэцэг -Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, доктор (PhD)
Д.Соёл -Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн дэд профессор, доктор (PhD)
Х.Золтуяа -Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн ахлах багш, доктор (PhD)

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ
С.Баасанжаргал-Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн багш
Д.Дуламсүрэн-Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн багш
Н.Мөнхжаргал-Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн багш
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор Ph.D, профессор Р.Бадмаанямбуу, Оюутны үйлчилгээний албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа зохион байгуулах комиссын төлөөлөл, оюутнууд оролцож оюутан, багш нартаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.


Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах комиссын салбар зөвлөлийн гишүүдийн үнэлгээгээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ. Нийт 38 илтгэлээр 71 оюутан, 39 багш оролцсон байна.
Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
ЧИЙГ ИХТЭЙ ХҮРЭН НҮҮРСИЙГ ХАТААХ ЗОРИЛГООР БӨӨРӨЛЖҮҮТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦАД ХАЙЛМАЛ ДАВСНЫ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН СИСТЕМИЙГ НЭГТГЭХ СУДАЛГАА сэдвээр
Илтгэгч: М.Төртогтох (Дулааны цахилгаан станцын инженерчлэл 4 курс)
Удирдсан багш: Доктор (Ph.D) Ш.Энхбаяр Салбарын эрхлэгч
ДЭД БАЙРАНД
МОНГОЛ ТЕКСТЭЭС МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛ РҮҮ АВТОМАТААР ХӨРВҮҮЛЭХ СИСТЕМ: МЭДЭЭНИЙ ХЭЛМЭРЧИЙН ӨГӨГДЛИЙН САН БА ВЕКТОР КВАНТЧЛАЛД СУУРИЛСАН ЗАГВАРЫН АРХИТЕКТУР сэдвээр
Илтгэгч У.Дэлгэрмөрөн, Д.Мөнхзул, Х.Цэрэндулам (Компьютерийн ухаан-4 курс)Удирдсан багш: Ж.Оргил /Ph.D/
ГУТГААР БАЙРАНД
ИНЕРЦИЙН МЭДРЭГЧ АШИГЛАСАН ӨНДӨР НАСТНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИХ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ сэдвээр
Илтгэгч: М.Хишигбаяр (Электроникийн инженерчлэл)
Удирдсан багш: А.Одгэрэл /Ph.D, дэд профессор/
Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
ШУГАМАН БУС ТЭГШИТГЭЛИЙН СИСТЕМИЙН БҮХ ШИЙДИЙГ ОЛОХОД ТОМ ХЭЛНИЙ ЗАГВАРУУДЫН ҮР ДҮНГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА сэдвээр
Илтгэгч: Н. Ундаръяа (Статистик 4-р курс)
Удирдсан багш: Х.Отгондорж Математикийн Тэнхим ахлах багш Доктор (PhD), Дэд профессор
ДЭД БАЙРАНД
Өмнөговь аймаг, Гурван тэс сумын талбайд гүйцэтгэсэн гидро-геофизикийн судалгааны үр дүн
Илтгэгч: Э.Очиржанцан, Н.Мөнхзул (Геологийн тэнхимийн, Геофизикийн III курсийн оюутан, Геофизикийн IV курсийн оюутан)
Удирдсан багш: ГУУС-ийн Геологийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD) Т.Бямбасүрэн
ГУТГААР БАЙРАНД
ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН ТҮВШНИЙГ ОЛОН ЭХ ҮҮСВЭРИЙН ШИНЖИД СУУРИЛАН АНГИЛАХ НЬ сэдвээр
Илтгэгч: Г.Ануужин, А.Номин-Эрдэнэ (Мэдээлэл технологийн салбар)
Удирдсан багш: Б.Долгорсүрэн /Ph.D/
Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
Монголын залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн зөрүүг бууруулах “сэтгэл” аппликейшнийг загварчилсан нь сэдвээр
Илтгэгч: Б.Аръяабал, Г.Золбоо, Ү.Дэлгэрмаа, Т.Доржпалам (Мэдээллийн технологи IV) Удирдсан багш: У.Баттулга, Багш, Магистр
ДЭД БАЙРАНД
ДЭД ТӨВИЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТЭЗҮ БОЛОН ОРШИН СУУГЧДЫН БОДИТ ХЭРЭГЦЭЭ ХООРОНДЫН ЯЛГАА, АМГАЛАН ДЭД ТӨВИЙН ЖИШЭЭН ДЭЭР сэдвээр
Илтгэгч: О.Энххүслэн, Н.Жанчив (Архитектур, 4-р курс Архитектур, 5-р курс)
Удирдсан багш: Б.Арвинзаяа, А.Билигт
ГУТГААР БАЙРАНД
ЛЕКЦИЙН ҮЕ ДЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Илтгэгч: Т.Амарбаатар (Логистик менежмент, нийлүүлэлтийн хэлхээ 3-р курс)
Удирдсан багш: Лхагвасүрэн Чулуунцэцэг ахлах багш, магистр
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800,000 төгрөг, Дэд байр 500,000 төгрөг, Гутгаар байр 300,000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.
ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:
Техник, технологийн салбараас
БАС-ийн багш С.Сүнжидмаа
Байгалийн ухаан, экологийн салбараас
ГУУС-ийн Геологийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD) Т.Бямбасүрэн
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас
ЭДЦС-ийн багш У.Баттулга




Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн ЭШ-ний тусгай дугаараар хэвлэн нийтэлнэ. Жил бүрийн ЭШ ний хурлын эмхэтгэлийг https://www.must.edu.mn/mn/surdalt-damjaa-erdem-shinjilgee/ линкээр орж сонирхох боломжтой.
Зургуудыг доорх линкээр авна уу.
https://drive.google.com/drive/u/1/folders/16qRHMvbwCKZYDNOkc8yuymy41I1C0KTJ
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хуралд оролцсон эрдэмтэн багш, судлаач оюутан та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС Төмөр замын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгарууллаа
“Боловсролын системийн загварчлал” цуврал хэлэлцүүлгийг ШУТИС-д зохион байгууллаа
Орос хэлний эрдэмтэд, судлаачид чууллаа
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав