link
Тэмцээнд Улаанбаатар болон 7 аймгийн 60 сургуулийн төлөөлөл сурагчид 8 төрөлд ур ухаанаа сорьлоо.
2026 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхим, «High Tech» клубын зохион байгуулсан «Автомат Робот-2026» намрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгаас ирсэн 16 их сургууль, коллеж, 44 ерөнхий боловсролын сургуулийн 298 багийн 517 оролцогч дараах 8 төрөлд өрсөлдлөө. Тэмцээн нь дараах төрлүүдээр зохион байгуулагдав.
Тэмцээнийг Мэдээлэл, хэмжлийн электроник хөтөлбөрийг 2010 онд төгссөн төгсөгчид болон «Лионробо» ХХК ивээн тэтгэж оролцлоо.
|
|
|
Тэмцээний нээлт, шагнал гардуулах ёслолоос
Автомат Робот тэмцээн 2009 оны хавар эхэлсэн. Тухайн үед МХТС-ийн Электроникийн тэнхимийн дэргэдэх «High Tech» сайн дурын клубийн оюутнууд шулуун цагаан зураас дагаж уралддаг тэмцээнийг сургуулийн түвшинд анх зохион байгуулжээ.
Тэмцээн 2012 оноос өргөжиж, таван сургуулийн 13 баг оролцсон. 2014 оноос их, дээд сургууль, коллежийн оюутан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэсэн хоёр ангиллаар явагддаг болсон. 2016 оноос «Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг», ШУТИС-МХТС-ийн захиргаа, «High Tech» клуб хамтран тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Тус тэмцээн нь өнөөдрийн байдлаар жил бүр 60 гаруй ЕБС, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их сургуулийн робот сонирхогч оюутан, сурагчид оролцдог өргөн хүрээтэй тэмцээн болон өргөжөөд байна.
Хүүхэд, залууст олон улсын тэмцээнд оролцох боломж олгохын тулд тэмцээний төрлийг жил бүр нэмж 2018 онд «Робот рейс», 2023 онд «Микромауз», 2024 онд «Автомат дрон», 2025 онд «Микролион лего» зэрэг төрлүүдийг нэмж зохион байгуулж байгаа юм.
Энэ өдрийн шүүгчээр Электроникийн тэнхимийн багш нар Б.Зоригтбаатар, Б.Луубаатар, Б.Дорж, Д.Намуунаа, А.Одгэрэл, Б.Бат-Эрдэнэ ажиллаж:
Робот рейс (30 баг)
|
|
|
Робот рейс тэмцээнээс
Шоо цуглуулагч, 16 хүртэл насны ангилал (21 баг)
Шоо цуглуулагч, 16-аас дээш насны ангилал (11 баг)
|
|
|
Шоо цуглуулагч робот тэмцээнээс
Автомат дрон (33 баг)
|
|
|
Автомат дрон тэмцээнээс
Хоёрдох өдрийн шүүгчээр Электроникийн тэнхимийн багш нар Ц.Тэнгис, Т.Амартүвшин, Л.Үүрцайх, А.Сундий, Ц.Хүрэлбаатар болон Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч Э.Лхагвадаянжамц нар ажиллан:
Шулуун замын робот (ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд 59 баг)
16-аас доош насны ангилал:
16-аас дээш насны ангилал:
|
|
|
Шулуун замын робот тэмцээнээс
Микролион нь сурагчид сургалтын төхөөрөмжөөр хүссэн хэлбэр загвартай робот бүтээж, программчилж өрсөлддөг гурван төрөлтэй.
Микролион: UNKNOWN (шоо цуглуулах) — дунд ангийн сурагчдын 14 баг
Энэ төрлийн онцлог нь тухайн өдөр даалгавар нь мэдэгддэг бөгөөд хүүхдүүд нэг цагийн дотор робот угсарч, программчилж өрсөлддөг явдал юм.

Микролион: тэмцээнээс
Микролион: хөлбөмбөг — бага ангийн сурагчдын 42 баг
|
|
|
Микролион: хөлбөмбөг тэмцээнээс
Микролион: сумо робот — бага ангийн сурагчдын 49 баг
|
|
|
Микролион: сумо робот тэмцээнээс
Тэмцээний үеэр Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн бүтээсэн, хиймэл оюун ухаан болон камерийн удирдлагаар ажилладаг робот гараа танилцуулж, үзэгчидтэй тик-так-тое тоглож сонирхууллаа.

Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн оюутнуудын бүтээсэн робот гар
Тэмцээнд оролцсон бүх оролцогч, тэмцээнийг зохион байгуулсан «High Tech» клубын гишүүд, Электроникийн инженерчлэл болон Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрүүдийн 2024 оны элсэгч оюутнуудад гүн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Автомат Робот-2026 намрын тэмцээний оролцогчид, зохион байгуулагчид
Зургийн цомог: https://tinyurl.com/Automat-Robot-2026

Зургийн цомгийн QR код
Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Электроникийн тэнхим, «High Tech» клуб — 2026.11.16
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026