ШУТИС-ийн Хэвлэлийн газар орчин үеийн өнгөт дижитал хэвлэх машин ашиглалтад орууллаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэвлэлийн газар хэвлэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Япон Улсад үйлдвэрлэсэн Konica Minolta компанийн AccurioPrint C4065 загварын мэргэжлийн өнгөт дижитал хэвлэх машин худалдан авч ашиглаж эхэллээ.

Шинэ төхөөрөмж нь өндөр нягтралтай, чанартай өнгөт хэвлэл хийх, хэвлэлийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөл бүрийн цаас, хэвлэлийн материал дээр ажиллах техникийн боломжтой. Тухайлбал, минутад 66 хүртэлх А4 хэмжээтэй өнгөт хуудас хэвлэх хүчин чадалтай бөгөөд 360 г/м² хүртэлх зузаантай цаасан дээр хоёр талт хэвлэх боломжтой.

Энэхүү төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар ШУТИС-ийн багш, ажилтан, судлаачид сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хэрэгцээнд зориулсан гарын авлага, сургалтын материал, танилцуулга, товхимол, хурал, семинарын хэвлэмэл материал зэрэг бүтээгдэхүүнийг чанартай өнгөт хэвлэлээр бэлтгүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн хэвлэлийн өнгө дүрслэлийн чанар, ажлын хурд, төрөл бүрийн цаасан дээр хэвлэх боломж сайжирснаар их сургуулийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд шаардлагатай хэвлэлийн үйлчилгээг илүү үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

Хэвлэлийн газрын хамт олон шинэ дижитал машинаар ШУТИС-ийн багш, ажилтан нарынхаа бүтээлийг хэвлэх  болсондоо баяртай байгаагаа илэрхийлээ.