ХШУС-д БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургууль (НАҮИС)-ийн Гадаад боловсролын сургуулийн дэд захирал, профессор Ли Жи, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн коллежийн дэд захирал, дэд профессор Жу Жаолян, Материал судлал, инженерчлэлийн сургуулийн дэд профессор Дон Юэчэн нар 2026 оны 10 сарын 14-16-ны хооронд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ХШУС-ийн Физикийн тэнхимийн Хүрээлэн буй орчны инженерчлэл (ХБОИ) 2+2 хөтөлбөрийн оюутнуудад Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн сургалт, судалгаа, сургалтын орчин, тэтгэлэг болон ХБОИ хамтарсан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, профессор багш нар, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
НАҮИС-ийн профессорууд ШУТИС-ийн харьяа Ахлах сургууль болон Үй Цай ерөнхийн боловсролын бүрэн дунд сургуулийн багш, сурагчдад сургуулийнхаа тухай мэдээлэл хүргэж, тэдний сонирхсон асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.