Европын Комиссын Боловсрол, соёлын гүйцэтгэх агентлаг (EACEA)-ын төлөөлөгчид манай их сургуульд айлчилж, Erasmus+ хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинарыг хамтран зохион байгуулна.
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 14 (Лхагва гараг)
Цаг: 14:00 – 18:00
Байршил: Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Соёлын танхим (3 давхар), Бага тойруу 34, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14191
Семинарын хөтөлбөр
|
Цаг |
Агуулга |
|
14:00 – 14:30 |
Мэндчилгээ |
|
14:30 – 15:00 |
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын хүрээ: Дээд боловсролын чадавхи бэхжүүлэх төсөл (CBHE) |
|
15:00 – 15:30 |
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын хүрээ: Монголын байгууллагуудад нээлттэй бусад санхүүжилтийн боломжууд |
|
15:30 – 15:45 |
ENFP-ийн үүрэг |
|
15:45 – 16:15 |
Европын Холбооны гишүүн орнуудын бусад санхүүжилтийн боломжууд |
|
16:15 – 17:00 |
Монгол Улсын оюутнуудад зориулсан үндэсний санхүүжилтийн боломжууд |
Erasmus+ төсөл хэрэгжүүлэгч багууд, багш, судлаач, ажилтан, оюутан зэрэг сонирхсон бүх хүмүүсийг оролцохыг урьж байна.
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв