“ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “МЕНЕЖМЕНТ: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 8 дахь удаагаа 2026 оны 11 дүгээр сарын 06-нд уламжлал ёсоор зохион байгуулагдана.
|
Нэг. Зорилго |
Докторант, залуу эрдэмтэд, багш нарын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино. |
|
Хоёр. Хамрах хүрээ, чиглэл |
Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн докторантууд, залуу эрдэмтэн, их дээд сургуулиудын багш нар хамрагдана. |
|
Гурав. Ерөнхий шаардлага |
Эрдэм шинжилгээний илтгэл нь Менежментийн шинэчлэлийн асуудлыг хөндсөн, судалгаа шинжилгээтэй шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлал, программ хангамж хэрэглэсэн байна.
Холбоос: https://sm.must.edu.mn/mn/page/77 |
|
Дөрөв. Хурлын зохион байгуулалт |
|
|
Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн шалгаруулалт хоёр шаттай зохион байгуулагдана. |
Шилдэг 10 илтгэлд шалгарсан илтгэгч нар 2026 оны 11-р сарын 05-ны Пүрэв гарагийн 18.00 цагт РРТ файлаа англи хэл дээр бэлтгэн ayush@must.edu.mn майл хаягаар илгээсэн байна. |
|
Шагнал, урамшуулал |
|
Хурлын илтгэлийг ШУТИС-ийн Менежментийн Сургуулийн “Менежмент ба инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны №03 дугаарт хэвлэнэ.
Ивээн тэтгэгч байгууллага: Бельгийн Вант улсын “Kamut Enterprises Europe/Ostara” компани
“ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн
“УЛААНБААТАР ХИВС” ХХК
Зохион байгуулагч байгууллага: ШУТИС. Менежментийн Сургууль
Монголын менежментийн өв судлалын академи
|
Холбоо барих хүмүүс, утас: |
Г.Батхүрэл, утас: 99091221, batkhurel@must.edu.mn А.Аюуш, утас: 88827779, ayush@must.edu.mn А.Болормаа, утас: 88404774, a.bolormaa@must.edu.mn У.Амарзаяа, утас: 99041019, amarzaya.u@must.edu.mn |
ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албанд Карьер хөгжлийн чиглэлээр цагийн ажил хийх оюутан сонгон авна
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал 2026
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!
SMC internship дадлагын хөтөлбөрийн танилцуулга