link

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2026-10-05 12:06 ЗАА

“ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “МЕНЕЖМЕНТ: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 8 дахь удаагаа 2026 оны 11 дүгээр сарын 06-нд уламжлал ёсоор зохион байгуулагдана.

Нэг. Зорилго

Докторант, залуу эрдэмтэд, багш нарын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь чанарыг дээшлүүлэхэд туслахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн докторантууд, залуу эрдэмтэн, их дээд сургуулиудын багш нар хамрагдана.

Гурав. Ерөнхий шаардлага

Эрдэм шинжилгээний илтгэл нь Менежментийн шинэчлэлийн асуудлыг хөндсөн, судалгаа шинжилгээтэй шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлал, программ хангамж хэрэглэсэн байна.

  • Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.

   Холбоос: https://sm.must.edu.mn/mn/page/77

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

  • Эрдэм шинжилгээний илтгэлийг бүрэн эхээр нь файлаар 2026 оны 10 дугаар сарын 31-ний Бямба гарагийн 18.00 цаг хүртэл WORD хэлбэрээр ayush@must.edu.mn майл хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн шалгаруулалт хоёр шаттай зохион байгуулагдана.

  • I шат: Тусгай шүүгчийн бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний илтгэлүүдээс 1-р шатны шалгаруулалтыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны Даваа гарагт зохион байгуулна. Нийт эрдэм шинжилгээний илтгэлээс шилдэг 10-ыг шалгаруулна.
  • II шат: Их дээд сургуулийн багш, залуу эрдэмтэд, докторантын  шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэх Эрдэм шинжилгээний бага хурал Хурал 2026 оны 11 дүгээр сарын 06-ны Баасан гарагийн 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн V байрны 411 тоотод Тусгай шүүгчид шалгаруулна.

Шилдэг 10 илтгэлд шалгарсан илтгэгч нар 2026 оны 11-р сарын 05-ны Пүрэв гарагийн 18.00 цагт РРТ файлаа англи хэл дээр бэлтгэн ayush@must.edu.mn майл хаягаар илгээсэн байна.

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр  - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр         - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр   - 2, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Тусгай байр    - 6, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Хурлын илтгэлийг ШУТИС-ийн Менежментийн Сургуулийн “Менежмент ба инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны №03 дугаарт хэвлэнэ.

Ивээн тэтгэгч байгууллага:    Бельгийн Вант улсын “Kamut Enterprises Europe/Ostara” компани

“ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн

“УЛААНБААТАР ХИВС” ХХК

Зохион байгуулагч байгууллага:    ШУТИС. Менежментийн Сургууль

Монголын менежментийн өв судлалын академи

Холбоо барих хүмүүс, утас:

Г.Батхүрэл, утас: 99091221, batkhurel@must.edu.mn

А.Аюуш, утас: 88827779, ayush@must.edu.mn 

А.Болормаа, утас: 88404774, a.bolormaa@must.edu.mn

У.Амарзаяа, утас: 99041019, amarzaya.u@must.edu.mn

LAST
MORE ...

Affiliated schools