Орчуулгын баг сонгон шалгаруулна

Японы Коосэн загварын сургалтад ашигладаг Жишиг цөм хөтөлбөр(MCC) орчуулах багийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

Орчуулгын баг нь 3-аас багагүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн гишүүн нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Профессор, багш, судлаач байх;
  • Үр дүнд суурилсан боловсролын онол, арга зүйн мэдлэгтэй, дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын туршлагатай байх;
  • Дээд боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил, төсөл гүйцэтгэж, илтгэл өгүүлэл, ном, сурах бичиг гарын авлага гаргасан туршлагатай байх;
  • Дээд боловсролын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээч, эсхүл мэргэжлийн зөвлөлд ажилласан туршлагатай байх.

Хүсэлт хүлээн авах, бүртгэх:

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой баг дараах баримт, мэдээллийг бүрдүүлж 2026 оны 07 сарын 23-ны 17:00 цагаас өмнө цахим хэлбэрээр tugsuu@must.edu.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Багийн бүрэлдэхүүний танилцуулга
  • Багшийн гишүүдийн шаардлага хангаж байгааг нотлох баримтууд
  • Орчуулгын ажлын график төлөвлөгөөний санал

Сонгон шалгаруулах комисс