Хурал Эрдмийн зөвлөлийн тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
Багш, ажилтнууд хөдөлмөр, мэдлэг чадвар, мэргэжлийн үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн төрийн дээд одон, медаль, хүндэт тэмдгээр шагнагдаж, Ректор Т.Намнан шагналыг гардуулан өгч, баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.
Алтан гадас одонгоор
Дамбийгийн Бямбасүрэн – Менежментийн сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)
Сандуйжавын Чирчмаа – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын албаны ажилтан
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Жинжхүүгийн Эрдэнэбат – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн цахилгаанчин
Цагаанхүүгийн Чанцал – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн номын санч
“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Дашдоржийн Золзаяа – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хоёр. ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Гурав.
Дөрөв. Өгөгдлийн засаглалын бодлого төслийн боловсруулалтыг сайжруулж, Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр болов.
Тав. “Дадлагажигч оюутан” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжив. Холбогдох журамд өөрчлөлт оруулж, дараах нэгжүүдэд үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1. ШУТИС-ийн оюутнуудыг Гадаад улсад дадлага хийх боломжийг бүрдүүлсэн “Дадлагажигч оюутан хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулахыг Сургалтын бодлого зохицуулалтын алба, Гадаад харилцааны алба, Гадаад хэлний сургуульд,
2. Гадаад хэлний сургуулийг түшиглэн Япон, Солонгос, Хятад хэл соёлын төв байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлж “Дадлагажигч оюутан хөтөлбөр”-т хамрагдах оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах, арга зүйн зөвлөгөөг тогтмолжуулж, төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Гадаад хэлний сургуульд,
3. Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт (IAESTE) хамрагдах оюутнуудын Англи хэлний түвшин дээшлүүлэх тусгайлсан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Гадаад хэлний сургуульд мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, жил бүр багадаа нэг гадаад, дотоод оюутан солилцох ажлыг төлөвлөгөө, төсөвтөө тусган хэрэгжүүлэхийг бүрэлдэхүүн салбар сургуулиудад,
4. Залуу багш нарыг гадаад улсад дадлагажих боломжийг бүрдүүлсэн арга хэмжээг Хүний нөөцийн хөгжилд тусган хэрэгжүүлэхийг дэмжив. Хэрэгжилтийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахыг Захиргааны удирдлагын газарт хэрэгжүүлж ажиллахыг бүрэлдэхүүн салбар сургуулиудад (багшийн хөгжлийн багууд)-д тус тус үүрэг болгов.
Захиргааны удирдлагын газар
2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...