2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөл “Цаг хугацааны гүүр” 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

10-н жилийн ойн арга хэмжээнд клубүүд 2025 оны намрын улирлын тайлангаа танилцуулж, хийсэн ажил, амжилт, уралдаан тэмцээний үр дүнгээ нийтэд хүргэлээ.


Арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор В.Өлзийбаяр нар хүрэлцэн ирсэн оюутан залууст мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн 10-н жилийн хугацаанд клубийн нэгдсэн зөвлөлийн даргаар ажилласан төгсөгч нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.


“Манлайллын эхлэл: Клубийн нэгдсэн зөвлөл үүсэл” сэдвээр оюутны үйлчилгээний албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Д. Цогзолмаа , “Клубийн нэгдсэн зөвлөл 2025” сэдвээр ХХҮДС- ийн Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн III курсийн оюутан, КНЗ-ийн дарга Б. Солонго, “Клубийн оролцоо-Амжилттай оюутны үндэс” сэдвээр БАС-ийн Архитектур хөтөлбөрийн V курсийн оюутан, илтгэх урлаг, мэтгэлцээний “Empowerment” клубийн 2024-2025 Клубийн ахлагч Ш. Амгаланбаяр, “Клубийн оролцоо-Ирээдүйн хөгжил, манлайлал сэдвээр МХТС-ийн Мэдээлэл систем хөтөлбөрийн IV курсийн оюутан, 2024-2025 “GDG on Campus Must” ахлагч Б.Пүрэвжаргал, “Клубийн нэгдсэн зөвлөл: Үнэ цэнэ” сэдвээр БАС-ийн 2025 Сантехникийн инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч Д.Жамсран, 2015 оны Клубийн нэгдсэн зөвлөлийн дарга Э. Энхмандах, 2016 оны Клубийн нэгдсэн зөвлөлийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар илтгэл танилцуулсан юм.

Хүрэлцэн ирсэн зочид, оюутан залууст “Гэгээн” Монгол ардын бүжгийн хамтлаг, “Хязгуур” язгуур урлагийн хамтлаг, “BPM” DJ клуб, “MC” хөтлөгчийн клубүүд мэндчилгээ дэвшүүллээ.


ШУТИС-ийн 2025 оны шилдэг ахлагч, клубүүдийг шагнан урамшууллаа. 2025-2026 оны хичээлийн жилд бүртгэлтэй 65 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас мэргэжлийн 38, сайн дурын 12, урлагийн 10 клуб үйл ажиллагаа явуулж байна


Академич Х.Энхжаргалын нэрэмжит шагналыг жил бүр уламжлал болгон “Шилдгийн шилдэг клуб” шалгаруулан гардуулдаг бөгөөд энэ удаагийн шагналыг Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “электроникийн инженерчлэл” мэргэжлийн “high tech” клуб гардан авлаа.
ШУТИС-ийн 2025 оны ШИЛДЭГ КЛУБ:
Мэргэжлийн клуб
Дизайн мэргэжлийн “D’ART” клуб
Сайн дурын клуб
“ХЯТАД ХЭЛ”-ий клуб
Урлагийн клуб
“ENSIT” HIP HOP БҮЖГИЙН клуб
ШУТИС-ийн 2025 оны ШИЛДЭГ АХЛАГЧ:
Мэргэжлийн клуб
“GDG ON CAMPUS MUST” клубийн ахлагч Б. ПҮРЭВЖАРГАЛ
Сайн дурын клуб
“ХЯТАД ХЭЛ” клубийн ахлагч А. АНУЖИН
Урлагийн клуб
“ENSIT” HIP HOP БҮЖГИЙН клубийн ахлагч Э. ЦОЛМОН-ЭРДЭНЭ

Тус арга хэмжээний үеэр “Захирлын нэрэмжит шагнал”- аар дараах багш нар шагнагдлаа:
К.Жанбота – ХХҮДС-ийн Интерьер дизайн мэргэжлийн “Flair” клубийн зөвлөх багш
Д. Номиндарь – ХШУС-ийн Багшийн туслах оюутны клубийн зөвлөх багш



ШУТИС-ийн нийт клубийн идэвхтэн гишүүд, ахлагч, зөвлөх багш нартаа 10-н жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөөр өргөжүүлнэ
ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөл “Цаг хугацааны гүүр” 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай боллоо.
Дижитал шилжилтийн хороо бүртгэл хийх тухай