2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр № Улаанбаатар хот
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ захирлыг төлөөлж Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Сургалт чанарын албаны дарга П.Ууганбаяр, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн Г.Баттүвшин захирлыг төлөөлж Менежментийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Оюунтунгалаг, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. ШУТИС-ийн хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг зохицуулах журам
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
2. Профессор, багш ангиллын албан тушаалтны ноогдлоос давуулан гүйцэтгэсэн, ноогдлоос тусад нь тооцсон сургалтын ажлын 1 кредитийн үнэлгээ тогтоох
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
3. "Must Journal of Science and Technology" эрдэм шинжилгээний сэтгүүлийн журам
Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл
Бусад: Их сургуулийн ангилал тогтоох ажлын хэсгийн тайлан
ISCSET-2025 ОУ-ын хурлын ажлын хэсгийн тайлан
Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. ШУТИС-ийн хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг зохицуулах журмыг ректоратын гишүүдийн хэлсэн саналыг тусгаад, цахимаар санал авсны дараа, Ректорын тушаалаар батлахаар болов.
Хоёр. -2025-2026 оны Профессор, багш нарын гүйцэтгэсэн, зөвшөөрөгдөх илүү 1 кредитийн үнэлгээг 550,000 мянган төгрөгөөр тогтоож, хэлэлцэн батлав.
-2024-2025 оны хичээлийн жилд илүүгийн илүү цагийг 75 хувиар бодож 412,500 төгрөгөөр тогтов.
Гурав. -“MUST Journal of Science and Technology” эрдэм шинжилгээний сэтгүүлийн журмыг ректоратын гишүүдийн хэлсэн саналыг тусгаад, цахимаар санал авсны дараа, Ректорын тушаалаар батлахаар болов.
-ШУТИС-ийн сэтгүүлийн жагсаалтыг ректоратын гишүүд дэмжиж, Ректорын тушаалаар батлахаар болов.
