ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
2025 оны 10 дугаар сарын 07-ний өдөр № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ,Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар хуралд оролцов. ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал болон ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал нар хурал давхацсан учраас онлайнаар хуралд оролцоогүй. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
Ректор Т.Намнан Санхүү, хөрөнгө оруулалтын албаны ахлах нягтлан бодогч Бадарчийн Алтантуяад алтан гадас одонгоор шагнаж, цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. 2025-2026 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн элсэлт, 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайлан, цаашдын зорилт
2. ШУТИС-ийн дэргэд Гарааны компани байгуулах тухай
3. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт (Архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой багц журам - Баримт нягтлан шалгах комиссын дүрэм, Архивын журам, Албан хэрэг хөтлөлтийн журам)
4. ШУТИС-д Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц,цаашдын зорилт
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Хоёр: ШУТИС болон Поверэд ХХК-тай хамтарсан "SMART AI LAB”, гарааны компани байгуулах, “Ногоон түлш” гарааны компани байгуулах тухай асуудлыг Удирдах зөвлөл хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Гурав: Баримт нягтлан шалгах комиссын дүрэм, Архивын үйл ажиллагааны журам, Албан хэрэг хөтлөлтийн журмын төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, танилцуулсны дараа Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Дөрөв: ШУТИС-д Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, салбар сургуулиудад үүрэг болгов.
Захиргааны удирдлагын газар