ШУТИС-ийн Эрдмийн болон хүндэт цол олгох шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эрдэмтдийн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд хүлээн авч, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр журамд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг хүн тус бүрээр хэлэлцүүлэн нэр дэвшигчийг тодорхойлж, Эрдмийн зөвлөлийн шийдвэр, захирлын албан бичиг, холбогдох материалыг дурдсан хугацаанд Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ үү.
Нэр дэвшигчид нь дараах анкетыг бөглөж материалуудыг биетээр болон цахим хэлбэр (ЭШ-ний бүтээлийн нэгдсэн системд шивж оруулан багш болон ЭНБД баталгаажуулалт хийсэн байх) – ээр хүлээлгэн өгнө.
Бөглөх анкетууд:
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материал хүлээн авах тухай
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
ШУТИС-ийн Оюутныг “Оюутны өргөө-3” байранд хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд