Төрийн өмчийн зургаан их сургуулиуд 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Олон улсын “Scopus” мэдээллийн санд хэвлүүлсэн бүтээлд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) гэрээнд ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, АШУҮИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХААИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатартай гарын үсэг зурж, талууд хамтран ажиллахаар боллоо.
Гэрээний хүрээнд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС-ийн эрдэмтдийн “Scopus” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүл, ном, хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээлүүдэд байгууллагын нэрийн баталгаажуулалт (profile refinement)-ыг 2025 оны 9 дүгээр сард багтаан гүйцэтгэх ба нэрийн баталгаажуулалт хийхэд шаардлагатай хэвлэгдсэн бүтээлийн өгөгдөл цуглуулах, нэгтгэх, боловсруулах, улмаар эрдэм шинжилгээний бүтээл тус бүрийн зохиогчийн харьяалагдах байгууллагын нэрийн зөрүүтэй байдлыг арилгах зэрэг өөрчлөлт бүрэн хийгдэх юм.
Мөн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд бүтээлд өөрийн болон байгууллагын нэрээ хэрхэн бичих, энэ чиглэлээр цаашид анхаарах тухай товч удирдамжийг оюутан, судлаач, багш нартаа зориулан хамтран гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний тэргүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хэвлэгдсэн бүтээлийн үр нөлөөг байгууллагын түвшинд сайжруулалт хийх энэхүү төсөл нь эдгээр байгууллагуудыг дотоодын болон олон улсын түвшинд үнэлгээ хийлгэх, эрэмбэ тогтоолгох, өрсөлдөх чадвараа сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба
«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө
“Эвсэг 2026” дөрвөн байгууллагын спорт өдөрлөг
“Cloud Tech Workshop 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Залуу насны хүсэл тэмүүлэл” сэдэвт хятад хэлний уран уншлагын уралдаан
ШУТИС SHARKS багууд АСБ 3x3 Superfinal 2026 тэмцээнд монгол улсаа төлөөллөө