ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ИЙН Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

2024.04.02                                                                          №                                                                    Улаанбаатар хот

 

            Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

           Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.

    Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа  нар чөлөө, томилолттой тул хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ         

  1. “ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцоо (Tenure track system)-ны загвар”

         Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

  1. Бусад асуудал

Магистрын нөхөн диплом, дүйцүүлэн олгох тухай

          Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

            Робокон тэмцээний нэмэлт санхүүжилтийн тухай

           Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

Нэг. ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцоотой холбоотой дараах үүрэг даалгавар өгөв. Үүнд:

1.  ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцооны загварыг үе шаттэй нэвтрүүлэхийг дэмжив.

2.  ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцоог хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж,  профессорын замналын сонгон шалгаруулалтын түр журмын төслийг боловсруулж, 2024 оны 5 сард багтаан ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх, сонгон шалгаруулалтыг 2024 оны 8 сард зохион байгуулахыг Эрдэм шинжилгээ технологийн газар, Захирлын ажлын алба, Хүний нөөцийн албанд үүрэг болгов.

3.  ШУТИС-д Эрдмийн замналын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэхтэй холбогдуулан их сургуулийн хэмжээнд шинээр боловсруулсан, шинэчилэн нэмэлт өөрчлөлт оруулж буй бусад дүрэм, журамд холбогдох зохицуулалтуудыг тусган  оруулж байхыг газар, алба, нэгжүүдийн удирдлагад даалгав.

Хоёр. Бусад асуудал

  • Дүйцүүлсэн магистрын дипломын төлбөрийн хэмжээг 5 /таван/ кредитийн үнэлгээ, нөхөн дипломыг 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоохыг дэмжиж, ШУТИС-ийн Захирлын тушаал гаргахаар тогтов.
  • MUST ROBOCON-2024 роботын тэмцээний нэмэлт зардал болох 7.507.500 /долоон сая таван зуун долоон мянга таван зуун/ төгрөгийг бүрэлдэхүүн сургуулиуд тус бүр 600 000 төгрөг гаргахыг дэмжив.

ШУТИС-ийн Захирлын ажлын алба