ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

ШУТИС-ИЙН Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024.03.12                                                                             №02                                                                     Улаанбаатар хот

 

            Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

           Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.

              Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн хуралд оролцсонгүй.

       Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш В.Чимэдлодойд хүндэтгэл үзүүлж, цаашдын нь ажил  хөдөлмөрт амжилт хүсэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ         

  1. ШУТИС-ийн Бүрэлдэхүүн сургуулиудын 2023 оны сүүлийн хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

         Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

         Бусад асуудал

  1. ШУТИС-ийн профессор багш нарын Б, В цагийн гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журамд оруулах өөрчлөлтийн танилцуулга

        Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

        Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан

  1. Зөвлөх профессорыг гэрээгээр ажиллуулах тухай

         Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг

Нэг. Бүрэлдэхүүн сургууль, захиргааны нэгжүүдэд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд

  • Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, бүрэлдэхүүн сургууль, захиргааны нэгжүүдийн төлөвлөгөө, тайлангийн уялдааг ханган тэдгээрийн боловсруулалтын болон хэрэгжилтийн нотлох баримтын чанарт хяналт тавих, төлөвлөгөө тайлан боловсруулах нэгдсэн арга зүйгээр хангахыг Захирлын ажлын албанд
  • 2023 оны хичээлийн жилийн эцсийн байдлаар зорилтот түвшин, төлөвлөсөн үр дүндээ хүрээгүй арга хэмжээнүүдийг 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төлөвлөгөө, тайлангийн боловсруулалт, нотлох баримт бүрдүүлэлтийн чанарыг сайжруулахыг бүрэлдэхүүн сургуулиудад
  • Хэрэгжээгүй, хэрэгжилт удааширсан арга хэмжээний хүрээнд тулгарч буй асуудлыг холбогдох журам, дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэхыг захиргааны нэгжүүдэд
  • Хяналт шинжилгээ үнэлгээний албаны аудиторуудыг мэргэшүүлэх, бүрэлдэхүүн сургууль нэгжийн албан тушаалтнуудад хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаатай холботой холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулахыг Хяналт шинжилгээ үнэлгээ албанд

Хоёр. ШУТИС-ийн профессор багшийн гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журмын төслийг 2024 оны 4 сард багтаан бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш нарт танилцуулж, хэлэлцүүлэхийг дэмжив. Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, профессор багш нарыг идэвхитэй оруулахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

Гурав. “Мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”, Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, зөвлөх профессорыг гэрээгээр ажиллуулах нөхцөл, шаардлагыг дэмжиж, ШУТИС-ийн Захирлын тушаал гаргахаар тогтов.

  • Гадаад хэлний сургуулийн  Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаагийн  эмчилгээний зардалд зориулж Гадаад хэлний сургуулиас 2 000 000 /хоёр сая/, ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль тус бүр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.
  • Боловсролын экспо арга хэмжээнд зориулан хөтөлбөр сурталчилсан 2 минутын бичлэг бэлдэхийг бүрэлдэхүүн сургуулиудад үүрэг болгов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба