ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

         Хурал Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

         Хуралд, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, нар оролцов.

       ШУТИС-ийн захиргааны зөвлөгөөний гишүүд, ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний ажлын хэсэг, бүрэлдэхүүн сургуулийн салбар тэнхимийн эрхлэгч, оролцов.

             Хурлын үйл ажиллагааг teams-ээр шууд дамжуулав.

Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-2030 стратеги төлөвөлгөөний танилцуулга

                        Ажлын хэсэг

  1. Бусад асуудал

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. ШУТИС-2030 стратеги төлөвөлгөө бодлогын барим бичигт захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажил үүргийн гүйцэтгэлийг үндэслэн ажлын хөлс олгохыг дэмжив.

Хоёр.Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбатын эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн захиргаанаас 2 000 000 /хоёр сая/, бүрэлдэхүүн сургууль тус бүр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба