Монгол Улсын гавьяат Эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монголд Хүний нөөцийн менежментийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жилийн ой, Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр-ийг угтаж зохион байгуулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит “Хүний нөөцийн менежментийн шинэчлэл” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 5 дахь жилдээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал нь Монголд Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм.

Уг эрдэм шинжилгээний бага хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Барилга, Архитектурын сургууль, Механик тээврийн сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Монгол улсын их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Төмөр замын дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн их сургууль зэрэг нийт 12 их сургуулийн 28 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно.

II шатны шалгаруулалт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Ахисан түвшний салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Ганчимэг тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 1 сая төгрөг
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Ц.Баярцог дэд байр эзэлж, Өргөмжлөл, 500000 төгрөг
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш Д.Батцэцэг, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Т.Мягмарсүрэн нар гутгаар байр эзэлж, тус бүр Өргөмжлөл, 200000 төгрөгөөр тус тус шагнагдав.

Хүснэгт 1. Шилдэг 10 илтгэлийн нэр, илтгэгч нар

Нэр

Сэдэв

Сургууль

1

Г.Ганчимэг

Хиймэл оюун ухаанаар бизнесийн үйл ажиллагаанд туслахуй

ШУТИС. Мэдээлэл, Холбооны технологийн сургууль

2

Ц.Баярцог

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг төлөвшүүлэх нь

ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль

3

Д.Батцэцэг

Их сургуулийн профессор багшийн ажлын чиг баримжаа тэдний академик энгейжментэд үзүүлэх нөлөө

Монгол улсын их сургууль

4

Т.Мягмарсүрэн

Их сургуулийн багшийн манлайллын оюутанд үзүүлэх нөлөө

Олон улсын Улаанбаатар их сургууль

5

Ж.Сарантуяа

Ажлын байрны дарамт, ажлын сэтгэл ханамжийн хоорондын хамаарал: Ажлаас халшрах байдлын зуучлах нөлөө

Монгол улсын их сургууль

6

Д.Ариун-Эрдэнэ

Монгол улсын хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн системийн динамик загвар

ШУТИС. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

7

Н.Доржбалдан

ШУТИС-ийн багш нарын дижитал чадамжийн түвшнийг үнэлэх туршилт судалгааны үр дүн

ШУТИС. Барилга, Архитектурын сургууль

8

Ж.Цэцгээ

Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтны манлайлал

Хүмүүнлэгийн их сургууль

9

Ч.Нямбаяр

Хүний нөөцийн менежментэд хиймэл оюун ухааныг ашиглах нь

ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль

10

Ц.Цагаанхүү

Байгууллагын хувь хүний “ability” чадвар

ШУТИС. Бизнесийн ахисан түвшний сургууль

Жил бүрийн энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгдэх юм.

Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний тав дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, ивээн тэтгэгчээр Улаанбаатар төмөр, Улаанбаатар хивс ХК, Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи ажилласан болно.

ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ