Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 13 дах жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
Ерөнхий:
• Нийт бакалаврын түвшний 4 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 2,185,000 (хоёр сая нэг зуун наян таван мянга) төгрөг байна.
• Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг харгалзан үзнэ.
• Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна.
Тавигдах шаардлага:
• ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
• Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
• Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
• Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцдог байх
Бүрдүүлэх материал:
• Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт /татаж авах/ - (Компьютероор шивж, хэвлэж гаргах)
• Иргэний үнэмлэхний хуулбар (баталгаажуулах шаардлагагүй)
• Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт (нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах)
• Хорооны тодорхойлолт (гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана)
Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо nomin@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.
• Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх (2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно)
Материалыг 2023 оны 10-р сарын 11-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба/ хүлээн авна. Утас: 11329081
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авахгүй.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд